Ажлын хэсэг гэрээнүүдийн англи эхийг шалгаж үзэх ёстой гэж үзэв

Улсын Их Хурлын Ажлын хэсгээс Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, тогтоолын төсөлтэй холбоотой бусад яамдаас өгсөн санал зэрэг материалууд, тогтоолын хувийн хэрэгтэй танилцах хүсэлт хүргүүлсэн байна.

Мөн Ажлын хэсгээс Тавантолгой төслийг хөгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ, Төмөр замын концессын гэрээ, түүнчлэн дагалдах гэрээнүүд болох Төслийн компаниас Сумитомо Корпорацитай байгуулах гэрээ, Төслийн компанийн хувь нийлүүлэгч Энержи Ресурс Корпорациас Шенхуа компанитай байгуулах гэрээний албан ёсны англи хувилбарыг удаа дараа хүссэн боловч Засгийн газраас одоог хүртэл УИХ-ын Ажлын хэсэгт ирүүлээгүй байна.

Гэрээний талаар маргаан гарсан тохиолдолд англи хувилбар давуу хүчин чадалтай хэмээн төсөлд тусгасан, түүнчлэн Улсын Их Хуралд ирүүлээд буй монгол хувилбарыг уншиж үзэхэд гэрээний төслийг эхлээд англи хэлээр бэлтгэж дараа нь монгол хэлэнд орчуулсан байдалтай байгаа тул Ажлын хэсэг гэрээнүүдийн англи эхийг гарцаагүй шалгаж үзэх ёстой гэж үзэж байна.


Ажлын хэсэг

Parliament.mn
 

 

                    

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Анхчимэг 2015-05-28 13:34:58
    Эрдэнэчимэг монголоороо уншаад ойлгодоггүй. Харин англи хэлэндээ ёстой ус цас юм гэнэ лээ. Тэгээд л унаган англиараа гэрээг үзье гээд байгаа гэсэн.
  • Zochin 2015-05-28 08:37:09
    Sain bna. Ynekheer yu gej bichseniig yu ch geed orchuulchikhsiin medekhgyi sh de. Enkhsaikhan ER-iikha bol yaj ch medekh ulsuud yum shig bna shyy.
  • дорж 2015-05-28 06:55:21
    МАШ САЙН АЖИЛЛАЖ БНА ШҮҮ, ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮНЭЭ, ТА ХЭД МИНЬ Л БИДНИЙ АВРАЛЫН ОД ШҮҮ. НААД УИХ-ЫН ГИШҮҮД ЧИНЬ БОЛ ЯВУУЛАХААР КНОП ДАРАХ МӨНГӨӨ АВСАН БГАА ГСН ШҮҮ...
  • Otgoo 2015-05-28 05:47:26
    Болж англи хувилбар болон өөр өөр хэл дээр байгаа хувийг нь шалгаач. Жич: Франц, хятад, канад, папау гивней, язу, эсперанто, далайн гахайн хэл гээд л ... Битгий...
  • ном  2015-05-28 05:00:14
    Номын сан зарна 95705545 , Дээр үеийн ховор хуучин 20 30 40-д оны хэвлэл сэтгүүл, Монголын дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан,