Байнгын хорооны ажлын хэсэг Зэвсэгт хүчний зарим ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Болд, О.Содбилэг, С.Ганбаатар нар болон тус байнгын хорооны ажлын албаны ажилтнууд энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 016, 311 дүгээр ангиудад ажиллаж “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Зэвсэгт хүчний зарим ангиудын зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцлаа.

Байнгын хорооны ажлын хэсэг эхлээд Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцахад ангийн захирагч, бригадын генерал С.Онцгойбаяр ангийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус ангид хадгалагдаж байгаа авто болон тусгай зориулалтын техник хэрэгслийн хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцсан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дараа нь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, ангийн захирагч, хурандаа Н.Гансэлэмийн танилцуулгыг сонсов.

Энэ үеэр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Индонез, Филиппин, Вьетнам, Балба, Шри Ланк, Бангладеш зэрэг улсын цэргийн албан хаагчтай хамтран явуулж буй НҮБ-ын цэргийн ажиллагчийн дамжааны сургалт болон Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийн явц байдалтай танилцлаа.

Байнгын хорооны ажлын хэсгийг Зэвсэгт хүчний ангиудад ажиллахад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын холбогдох газрын дарга нар байлцаж, гишүүдийн асуултад хариулан Зэвсэгт хүчний тулгамдсан зарим асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ном 2015-05-28 05:01:19
    Номын сан зарна 95705545, Дээр үеийн ховор хуучин 20 30 40-д оны хэвлэл сэтгүүл, монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан зарна,