Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2015.05.28/ хуралдан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн хэрэгжих хугацааны талаар хэлэлцэн 2016 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөр тогтоохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн нэрийг Хууль тогтоомжийн эмхэтгэл болгон өөрчилж буйтай холбогдуулан холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.