Аварга эзгүй
Өчигдрийн Дашнямтай бэлгэтэй сайн өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцсон. Ойрын өдрүүдэд Тавантолгойн асуудал таг суусан, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан асуудлыг нягталж байгаа, МАН-ын бүлгийн гишүүд сэм сэмхэн уулзалдаж засгаас гарах тухай ярилцах болсон гээд УИХ ерөнхийдөө хүлээлтийн байдалд орчихоод байгаа.

Өчигдөр л гэхэд дарга С.Батцогт нь эзгүй, нутагтаа яваа НББСШУ-ны Байнгын хорооны хуралдааныг МАН-ын бүлгийн гишүүд орхин гарснаар хурал нь хойшилсон. Товчхондоо энэ өдрүүдэд Монгол төрийн ажил нэг л хүлээлтийн шинжтэй, ажин түжин байна.

Өчигдөр ийнхүү төрийн ордон намуухан зүүрмэглэж байхад УИХ-ын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнэ Бурхан Халдуны төрийн тахилгад оролцсон шигээ Ерөнхийлөгчтэй селфи хийсэн шиг амарч яваад нь цахим ертөнцөөр нэг тараад авав. Аварга ч аргагүй л хэзээ эзгүй байх, хэнтэй селфидэх, хаана улстөр хийхээ айхтар сүрхий мэддэг болж нэг ёсондоо хал үзэж, хат суусан улстөрч болжээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2015-05-29 01:35:37
    HUDLAA , BUUN SHOU
  • Ном 2015-05-28 05:03:46
    Номын сан зарна 95705545 , дээр үеийн ховор хуучин 20 30 40-д оны хэвлэл сэтгүүл, Дэлхийн болон монголын сонгодог романуудаас бүрдсэн номын сан зарна,
  • lamhuu 2015-05-28 04:53:15
    tengiin dotor amgalan gej
  • зочин 2015-05-28 04:02:00
    ажилгүй 3-н этгээд юу бодож зургаа авахуулсанюм болдоо. Хөөрхий.