З.Батзандан: Цэцэд дандаа “нооргууд” сууж байна
Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын цэцийн 2015 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар гаргасан 07 дугаар дүгнэлтээр “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн юм. “Цагаан суварга”-ын ордод зарцуулсан улсын төсвийн нийт хөрөнгийг холбогдох компани улсад нөхөн төлсөн болох нь  баримтаар нотлогдсон бөгөөд Улсын Их Хурлын дээрх тогтоол нь Үндсэн хуульд нийцсэн Ашигт малтмалын тухай хуулийн зохих зүйл, заалтад үндэслэсэн болох нь хуралдааны явцад тогтоогдсон. Мөн УИХ-ын тогтоолоор “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасан УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал байна
гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм.

Харин энэ үеэр УИХ-ын гишүүн З.Батзандан:
-Цагаан суваргын ордыг өнгөрсөн жилийн наадмаар хувьд шилжүүлсэн. Гэтэл Монгол улсын Засгийн газар энэ ордыг илрүүлэх гэж найман æèëèéã зарцуулсан байхад үүнийг хайгуулынх нь үнээр л хувьд өгчихлөө. Гэтэл газрын доорх баялаг нь төр, ард түмнийхээ эзэмшилд байна гээд заачихсан байдаг. Энэ хэрэгжиж чадахгүй байна. Цэцэд дандаа “нооргууд” сууж байгаа Х.Тэмүүжингийн хэлсэн нь үнэн юм байна.  Гэхдээ нэг хүн, нэг компанид төрийн ордыг өгдөггүй юм. Ийм төртэй байж болохгүй. Улстөрчдийн ноорог болсон Н.Жанцан, н.Амарсанаа нарыг зайлуулах цаг болсон. Энэ ордыг Нямтайшир, Номтойбаярт өгсөн байна. Ингэж болохгүй. Энэ ордыг нэг хүний ýçýìøèëä бус ард түмний эзэмшил, төрийн эзэмшилд байх ёстой” гэв.

Ийнхүү гишүүд санал бодлоо илэрхийлсэнээр цэцийн дүгнэлттэй танилцсан гэж үзээд дараагийн асуудлыг хэлэлцэхээр болов.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн танилцуулга хийгдэж байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-05-28 16:56:58
    tsetsiin gishyydiig solih tsag boljee heden tetgevriin teneg hugshchyyliig tavichihsan,ted narn bygdiig eronhiilogchiin ygeerl hiij bna tiim bolohoor tsets gej ...
  • йый 2015-05-28 13:13:42
    ноорг биш морг гэсэн шд.кккк
  • зочин 2015-05-28 04:38:06
    Цэцийн гишүүдийг УИХ, УДШ, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж УИХ баталдаг шиг санаж бна. Одоо гоншигноод хэрэггүй дээ.
  • zochin 2015-05-28 03:48:29
    ноорог bish "morg" gej helsen "mal setguulch ee ! "
  • mongolO 2015-05-28 03:45:08
    yeruusuu tsetsiin xereg ogt baixgvi. manj tvshmediin malgaitai xeden uwgun xudlaa mungu tsalin awaad suux yamar xereg bna
  • Зочин 2015-05-28 03:42:00
    Одоо насныхаа хоолыг олчихсон улсууд одоо солигдоосой билээ? Юу хийж гавихав.
  • Dguggu 2015-05-28 03:23:02
    Очирбатаас эхлээд идэж уухаас өөр юм мэдэхээ байсан малнууд л суудаг газар харагддаг шүү дээ.
  • БӨХөө 2015-05-28 03:11:44
    ЦЭЦИЙН ГИШҮҮД ГЭЖ НЭГ БАЯЧУУДЫН ХАЛААСАНД ОРЧИХСОН ЮМНУУД ЗАЙЛААСАЙ
  • зочин 2015-05-28 02:40:18
    Батзандан 7 сарын нэгний аймшигт хэргийг гардан зохион байгуулсан Магнай, Элбэгдорж, Жаргалсайхан нартай хамт, шоронд байх ёстой хүн