“Азын дугаар”-ын наймаа дахин сэрсэн үү
Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс автомашиныг улсын дугаараар нь ялгаж нэг өдөр замын хөдөлгөөний хязгаарлалтын бүсд орохыг нь хориглосон. Тэгвэл энэхүү дугаарын хязгаарлалт эхэлснээс хойш давхар дугаар ашиглах явдал газар авчээ. Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалт нь давхар дугаарын бизнесийг цэцэглүүлсэн гэж хэлж болно. Мөн үүнтэй зэрэгцээд “азын дугаар”-ын наймаа ч дахин сэрчихлээ хэмээн иргэд ярих боллоо.

Монголд л “азын дугаар” гэх ойлголт байдаг. Ижил тоо, ард урдаасаа адил уншигддаг, эсвэл төрсөн он, сар, өдөр, утасны дугаар, гэрийн хаяг гээд л Монголчууд л аливаа дугаар, тоонд ач холбогдол өгдөг улс юм. Үүнээс болоод автомашин, гар утас гээд олон зүйлс алт, мөнгө, азын, энгийн гэсэн үнийн тариф тогтчихоод байгаа юм.

Дөрвөн ижил улсын дугаартай болчихвол бусдаас дээгүүр гэж боддог Монгол хүний хөөрүү зангийн элрэл юм болов уу. Харин үүнийг нь сүүхээтэй хэд нь ашиглаад л ашиг олж чадаж байна. Нэг хэсэг автомашины улсын дугаарыг дуудлагаар худалдаалах тухай яриа төрийн түвшинд гарч байсныг бодохоор бид энэ асуудалд Монголчууд үнэхээр ач холбогдол өгдөг нь харагдаад байгаа юм.

Уг нь ийм сэтгэлгээ дарагдаж, иргэд ч элдэв, аз, алт гэсэн тэнэглэлд автахаа больж хэмээн бодогдож байлаа. Гэтэл дахиад л энэ тэнэглэл рүүгээ хошуурч эхэлсэн бололтой юм. “Азын дугаар авна... зарна...” гэсэн зарлал энд тэндгүй болж, тэр хэрээр үнэ нь өсч байгаа харагдана. Яахав эрэлт байгаа учраас үнэ өсөх нь бизнесийн хууль.

 

Автомашины улсын дугаар олгох ажлыг бизнес болохгүй. Автомашины улсын дугаар бол улсын өмч

Гэтэл “автомашины улсын дугаар олгох ажлыг бизнес болохгүй. Автомашины улсын дугаар бол улсын өмч” гэсэн заалт Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд байдаг байх юм. Даанч хууль зөрчигдсөөр л байна.

Тэгвэл хэн улсын дугаарыг хууль, журам зөрчин үнэд хүргэж зараад байна вэ. Анх Авто тээврийн газрынхан өөрсдөө зардаг гэх мэдээлэл гарч байв. Гэвч энэ байгууллагын улсын дугаар олгох эрх нь яам руу шилжсэн учраас дээрх яриа намжсан гэдэг.

Тэгэхээр төрийн яам “азын дугаар” худалдаалаад байна уу. “Автомашины улсын дугаарын ченжүүдийн халаас хоосорч эхлэв” гарчигтай нийтлэлийг 2014 оны наймдугаар сард бичиж байж. Тэгэхээр жилийн өмнө автомашины улсын дугаарыг үнэд хүргэж зарах асуудал бүрэн намжсан байжээ гэж ойлгогдож байгаа биз. Гэтэл одоо дахиад л сэргэчихсэн байна. Ингэхдээ нэг дугаарыг нэг хүнд бус хэд хэдэн хүнд давхардуулан олгогдсон асуудал гарч ирээд байгаа юм. Саяхан зам дээр байрших камерын тусламжтайгаар нэг дугаарыг долоон автомашин зэрэг эзэмшдэг болохыг нь тогтоосон байна. Хоёр, гурав биш бүр долоон автомашин нэг дугаарыг зүүгээд замын хөдөлгөөнд оролцоод явж байна шүү дээ.

Зөрчил гарвал хэний нэр дээр торгуулийн хуудас очих вэ. Ямартай ч хэн жинхэнэ эзэн, хэн нь хуурамч эзэн болохыг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа тухай мэдээллээ.  

 

УН серид 88 мянган дугаар үлдээд байгаа нь 1,5-2 жилээс хэтрэхгүй нөөц

Уг нь холбогдох албаныхан жилийн өмнө “манай байгууллага улсын дугаар олгож эхэлснээс хойш “азын дугаар” гэх ойлголт байхгүй болсон. Мөн ойрын гурван жилд дахин шинээр сер задлахгүй их нөөцтэй болсон” хэмээн тайлбарлаж байлаа. Тэгвэл одоо хууль зөрчин зарагдаж буй азын дугаарууд ямар учиртай вэ. Эсвэл бусдын эзэмшдэг ашигладаг дугаарыг өөр нэгэнд худалдан борлуулж дундаас нь ашиг олоод байна уу.

 Одоогийн байдлаар УН серид 88 мянган дугаар үлдээд байгаа нь 1,5-2 жилээс хэтрэхгүй нөөц ажээ.  Нөгөөтэйгүүр улсын дугаарыг гурван үсэг, гурван оронтой тоотой болгох, эсвэл У-гийн араас ямар нэг үсэг залгасан шинэ сери задлах зэрэг асуудлыг Автотээврийн үндэсний төвөөс боловсруулан Зам тээврийн яаманд өгөөд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл азын дугаарууд нь аль хэдий нь эзэнтэй болсон шинэ сер тун удахгүй задрах нь.

Улсын хэмжээнд 750 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Тэгэхээр 750 мянган улсын дугаар байх ёстой гэсэн үг. Гэвч хууль бус наймааны улмаас энэ тоог гаргахад хүндрэлтэй болоод байгаа. Үүнээс гадна үхмэл дугаарууд гэж байдаг байх юм. Энэ нь эзэмшигч өөрийн автомашиныг гадны улс оронд экспортлосон/худалдан борлуулсан/ тохиолдолд улсын дугаарыг нь бүртгэлээс хасуулах ёстой. Гэвч иргэд ямар нэгэн шалтгааны улмаас улсын бүртгэлээс хасуулаагүй тохиолдолд “үхмэл дугаар” бий болдог байна. Жишээ дурдахад, Баян-Өлгий аймгаас 3500 тээврийн хэрэгсэл Казахстан улс руу экспортлогдсон байдаг эдгээр автомашинуудын улсын дугаар өнөөг хүртэл улсын бүртгэлээс хасагдаагүй байгааг илрүүлсэн байна. Тиймээс албаныхан “үхмэл дугаар”-ыг улсын бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулсаар байгаа аж. Энэ мэт шалтгаан нь өнөөдөр хэн ямар дугаар эзэмшиж байгааг нарийн тогтооход төвөг учруулсаар байгаа юм. Харин нөгөө талдаа “азын дугаар” нэрээр хууль бусаар наймаа хийгчдийг өөхшүүлсээр байгаа билээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шж 2015-07-26 11:39:57
    dugaar iig business gehiin bol buh mongolchuud ijilhen hyamdavtar mashintai bh estoi gesentei ijilshdee
  • Tamiin togoonuud 2015-05-28 23:19:55
    Mongotei khyn avaad l zysen bna! Shees chini goojikh ged bna uu? Arab, Hong kong china d 3 bolon 2 ijil tootoi dugaar 500 000$ s ekhelj bval yakhuu?
  • zochin 2015-05-28 13:14:53
    mongolchuud mini azyn dugaar geji tenegteji oyuny khomsdloo kharuulji , khuukhdiin setgekhuiteigee kharuulakhaa boli . ichiji ukhmeruud
  • teged? 2015-05-28 12:42:42
    ali ch orond dugaarin byssines il tod l bdagshde mungutei humuusn aziin dugaara avj l baiglde.
  • Huga 2015-05-28 12:32:18
    Tegeed yamar gai bolchihoov.mongooroo l avaa biz.davhar dugaartai l bish bol goe nomer avhad hend gai boloov
  • иргэн 2015-05-28 07:18:28
    Дугааранд ач холбогдол өгч авлига өгөх ч юмуу үнээр үнээр худалдан авч байгаа хүмүүс нь өөрсдөө тэнэг л байгаа байхгүй юу
  • Bj 2015-05-28 03:11:58
    Buh yum il bgaa 8888. 9999 dugaartai mashinuudiig har ene bol biznes
  • Даанч дээ! 2015-05-28 02:54:30
    Иймхэн асуудлыг шийдчихэж чадахгүй төр засаг байх ч гэж дээ?!?! Монгол төр муудаа биш, төрд хог шаарнууд гарснаас л ийм болчихоод байгаа юм!!!