УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Эхлэх ёстой цагаасаа 40 минутаар хоцров.
Чуулганы хуралдааныг УИХ-ын дарга нээж, хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Энэ үеэр УИХ-гишүүн Ө.Энхтүвшин Тавантолгойн ордын гэрээтэй холбоотой асуудлыг асууж, яагаад өнөөдрийг хүртэл Тавантолгойн ажлын хэсэг ажлаа тайлагнахгүй байна. УИХ-аар яагаад хэлэлцэхгүй байна вэ гэдэг асуудлыг хөндөв. Үүний хариуд УИХ-ын дарга Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгт ирэх долоо хоногт ажлаа танилцуулахыг үүрэгдлээ.
Ингээд чуулганы хуралдаан үргэлжилж, эхний асуудал болох Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын цэцийн 2015 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо танилцууллаа.
Чуулган үргэлжилж байна.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn