Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж өөрийгөө "од" болгож үйлчлүүлэгчээ баллав
Энэ сарын 21-ны өдөр оройн 18:00 цагийн орчим АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгдэх Г.Дэнзэнг цагдан хорьсон талаар бид мэдээлж байсан Ямартай ч өдгөө таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад долоо хонож буй түүний баривчилгааны талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээллүүд хөвөрсөөр байгаа. Тухайлбал, “Хүргэн” Г.Дэнзэнг АТГ-аас мэдүүлэг авъя хэмээн дуудаж ирүүлчхээд түүнийг шууд баривчилсан гэх мэдээлэл гарч байсан. Харин тус газраас яагаад Г.Дэнзэнг баривчлах болсон, ямар шийдвэрийн  дагуу гэдгээ тодорхой тайлбарласан байдаг юм.
 
Тухайлбал, “Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Галсангийн Дэнзэнг хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож, түүнийг хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ- ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн.
 
Сэжигтэн Г.Дэнзэнгээс албадан мэдүүлэг байцаалт авсан зүйл байхгүй, сэжигтнээр тооцсон тухай болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар хуулинд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн байна.
 
Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт прокурорын баталсан нэгжлэг хийх тухай тогтоолыг үндэслэн Монгол улсын ЭБШХ-ийн 132, 133, 137, 140, 141 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу сэжигтэн Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн орон байр, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийх ажиллагаа явуулсан бөгөөд нэгжлэгийн явц, үр дүнг видео бичлэгээр бүрэн бэхжүүлэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан байна.
 
Энэ сарын 21-ний өдөр 19 цаг 15 минутанд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч гэх Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн № 0221 дугаарын үнэмлэхтэй Д.Содномдорж гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус газарт ирж өөрийн үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт тавьсан бөгөөд Г.Дэнзэнг цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн талаар түүнд мэдэгдэж, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг танилцуулахад мөрдөн байцаагч болон албаны бусад хүмүүстэй зүй бусаар харьцаж, маргаан үүсгэсэн учир түүнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хүргүүлэн согтуурлын зэргийг нь тогтоолгож шалгуулах арга хэмжээг авахаас өөр аргагүй байгаа талаар түүнд мэдэгдэхэд шалгуулахаас зайлсхийж тэрбээр гарч зугтсан байна. Өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан асуудалтай холбоотой видео бичлэг, түүний орхиж явсан шүүхэд төлөөлөх эрхийн № 0221 дугаартай үнэмлэхийг нь Монголын Хуульчдын холбоонд хүргүүлэхээр шийдвэрлээд байна” хэмээх мэдэгдлийг гаргасан.
 
Ямартай ч тус газраас дээрх мэдэгдлийг гаргасны дараа сэжигтэн Г.Дэнзэн болон түүний ар гэрийнхэн өмгөөлөгч Д.Содномдоржоос өмгөөллийн үйлчилгээ авахгүй хэмээн түүнээс татгалзаад байна. Уг нь Г.Дэнзэн тус газарт хоригдохоосоо өмнө өмгөөлөгчтэйгөө гэрээ хийн өөрийгөө өмгөөлүүлэхийг хүссэн байгаа юм. Гэтэл Д.Содномдорж өмгөөлөгч согтуу үедээ Цагдан хорих анги дээр очиж үйлчлүүлэгчтэйгээ уулзана хэмээн дайрч тус газрын алба хаагчтай ёс бусаар харьцсан үйлдэл нь өдгөө баримт болон үлдэж  Монголын хуульчдын холбоо түүнд хариуцлага тооцох эсэх нь яригдаж байгаа аж.
 
Харин тэрбээр “Надад АТГ - аас дарамт шахалт үзүүлсэн учраас би түүнийг өмгөөлөх боломжгүй хэмээн татгалзаад байна" гэх хариуг бидэнд өгсөн юм. Тэгвэл түүний энэхүү дарамт шахалтын талаар албаны эх сурвалжаас тодруулахад “ Манай зүгээс өмнөөлөгч Д.Содномдоржид ямар ч шахалт дарамт үзүүлээгүй. Харин түүний хэрхэн яаж зүй бусаар авирласан талаарх баримтыг бид Хуульчдийн холбоонд албан ёсоор хүргүүлсэн. Тус газар энэхүү өмгөөлөгчийн талаар ямар хууль дүрмээ зөрчсөн эсэхийг нь тодорхой тайлбарлах байлгүй дээ. Тэгээд ч Г.Дэнзэнгийн ар гэрийнхэн болон сэжигтэн өөрөө ч өмгөөлөгчөөсөө эхэлж татгалзсан гэж сонссон” гэв.
 
Ямартай ч нөхцөл байдал ийм дээрээ тулж түүний зүй бусаар авирласан гэх баримтууд өдгөө Хуульчдийн холбоо болон Өмгөөлөгчдийн холбоон дээр асуудал үүсч мэдэхээр байгаа тул Г.Дэнзэнгийн ар гэрийнхэн ийнхүү түүнээс татгалзах болсон байна. Харин одоогоор Г.Дэнзэн хэн гэдэг хүнээр өмгөөлүүлэх нь тодорхойгүй байгаа аж. Юутай ч өмгөөлөгч Д.Содномдоржийн энэхүү үйлдлээс болж Г.Дэнзэнгийн асуудал хүнд байдалд орлоо гэж түүний ойр дотныхон  үзэж буй юм.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ззз 2015-05-28 17:58:29
    Алцанхуяг дээр үед нэг хүнийг барьцгүй хавсарч, дарга болж, согтуу толгойтой түншилж билээ. Одоо түүнийхээ төлөөсийг төлөх цаг нь болсон.
  • irgen 2015-05-28 15:05:28
    hovsogliin soko b.a shuu dee ene hun omgoolno gej baihgui chadahchgu bainga arhu uuj baidag nohor hudlaa daldagna morongiinhon andahguu de yaj iim hun songodog ...
  • Зочин 2015-05-28 11:30:32
    Алтанхуягын нөөлгөнд хагарталаа зусалсан залхай итгээдийг ард түмний татварын мөнгөөр тансагласан, идсэн бол төлүүлж зохих шийтгэл оноох нь зөв шүүдээ
  • Хуульч 2015-05-28 04:31:31
    Харин ч ажлаа сайн л хийсэн юм биш үү. Үйлчллүүлэгчээ тоодоггүй сураггүй алга болчдог юмнууд байдагшдээ. АТГ-ынхан ичсэн хүн хүн ална гэгч болоод байгаан биш үү...
  • з 2015-05-28 04:28:09
    Өмгөөлөгч гуай "од" болж их хуралд суучих санаатай АТГ -ыг буруутгаад өөрийнхөө шударга зарчимч хүн биш гэдгээ харуулчихлаа.
  • Монгол хүн 2015-05-28 02:29:52
    АТГ-хан Г.Дэнзэнгээ шалгасан шиг шалга. Ажлаа хийсэн өмгөөлөгчөөр оролдох хэрэггүй, буруу ойлголт нийгэмд тарах шалтгаан болно.