УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.00 цагаас эхлэх байв. Гэвч гишүүдийн ирц хангалтгүйн улмаас хуралдаан эхлээгүй байна. Нийт 76 гишүүн чуулганы хуралдаанд оролцох ёстойгоос дөнгөж найман гишүүн л ирцээ бүртгүүлээд байна. Тэгэхээр нийт 68 гишүүн ирээгүй байгаагаас эмнэлгийн чөлөөтэй гурав, гадаад томилолттой дөрөв, орон нутагт томилолттой гурван гишүүн байна. Тэгэхээр үлдсэн 58 гишүүн ямар нэгэн шалтгаанаар хуралдаандаа хоцорч ирэх нь тодорхой байна.
Эмнэлгийн чөлөө авсан гишүүд: Н.Батбаяр, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон.
Гадаадад томилолттой гишүүд: Ж.Батсуурь, Г.Батхүү, Ц.Дашдорж, Ж.Эрдэнэбат.
Орон нутагт томилолттой гишүүд: Д.Батцогт, Х.Болорчулуун, Б.Наранхүү.
Хуралдаандаа цагтаа ирээгүй гишүүдийг намаар нь ангилбал, АН-аас 26, МАН-аас 20, ИЗНН-аас гурав, Шударга ёс эвслийн бүлгээс долоон гишүүн цагтаа ирээгүй байна.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn