Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 94 жилийн ой тохиож байна
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжил нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжлийг хурдасгагч, хөгжлийг дэмжих чухал хэрэгсэл хөшүүрэг хэмээн үзэж байгаа билээ. Иймээс ч Монгол Улсын Их хурлаар 2008 онд баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” баримт бичиг“-т мэдээлэл, харилцааны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 21 дүгээр зууны үндсэн хурдасгуур гэж үзнэ хэмээн үзэл баримтлалыг томьёолсон.

Тэгвэл Монгол улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт өдрийн мэндийг нийт холбоочид, шууданчид, программистууд, инженерүүд, албан хаагчдад болон салбарын нийт хэрэглэгчдэд хүргэе!
 
Дашрамд дуулгахад орчин цагийн холбоо мэдээллийн эхлэлийг 1921 онд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулснаар тавьж байсан түүхтэй. 1921-1948 онуудад шуудан тээврийг авто машинаар гүйцэтгэж, шуудангийн анхны маркийг гүйлгээнд гаргаж, цахилгаан мэдээний анхны шугамыг татаж байсан юм. Улмаар 1933 оноос эхлэн анхны 100 номерын багтаамжтай телефон утасны станци, түүнчлэн анхны радио өргөн нэвтрүүлгийн станциудыг байгуулж байсан юм. Мөн холбооны түр сургууль, холбооны техникум байгуулагдсанаас эхлэн орчин үеийн харилцаа, холбооны хөгжлийн суурь тавигдсан гэдэг.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.