Нийслэлийн авто замыг угааж, бороожуулалтын ажлыг гүйцэтгэж байна
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн 27 гудамж талбай бүхий 600 гаруй км замын засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2013 онд зам угаах технологи нэвтрүүлсэн нь өнөөдөр Улаанбаатар нэгтгэлийн хамгийн идэвхитэй үйл ажиллагаануудын нэг болоод байгаа юм. 

Авто замыг угааснаар замын хөдөлгөөний нөлөөгөөр агаарт дэгддэг тоосонцрын хэмжээг бууруулах, иргэдийн ая тухтай зорчих боломжийг бий болгох, цаашлаад эрүүл мэндэд ач холбогдолтой. Зуны улиралд замыг угаахаас гадна бороожуулах ажлыг хийдэг бөгөөд агаарын чийгшлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Замын хөдөлгөөний ачааллаас хамаарч зам угаах ажлыг ихэвчлэн шөнийн цагаар хийдэг бөгөөд “Чингисийн талбай”-г долоо хоног бүрийн даваа болон пүрэв гаргуудад тогтмол угааж байна. Харин ногоон байгууламжийн талбайг өдөр шөнийн ээлжээр хоёр хоног тутамд усалж байгаа юм гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ мэдээллээ.
          
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 2 2015-05-28 05:13:03
    бороо орж байхад илүү ажил хийж шоудах юм даа
    • нэр 2015-05-28 06:01:31
      Бороо орж байгаа үед угаавал илүү үр дүнтэй байдаг.
  • Монгол хэл!!!!! 2015-05-28 02:01:23
    " ... замыг угааж бороожуулж байна" гэхэд л болно шүү дээ!!! Энэ янзаар бол "... замыг угааж, бороожуулалтын ажлын гүйцэтгэлийг хэрэгжүүлж байна" г.м.-ээр ц...