Интернет  хэрэглэгчдийн тоо энэ онд 3.2 тэрбум хүрнэ
Энэ жилийн эцэс гэхэд дэлхийн нийт хүн амын тал хувь нь интернэт ашигладаг болно гэсэн тайлан гарчээ. НҮБ-ын харьяа Цахилгаан холбооны олон улсын холбооны таамаглаж байгаагаар, 3.2 тэрбум хүн интернэт ашиглах ажээ.
 
Дэлхийн нийт хүн ам одоогийн байдлаар 7.2 тэрбум байна. Гэвч нэн буурай хөгжилтэй улс орнууд гэж НҮБ- ын тодорхойлсон орнууд нь 940 сая хүн амтай бөгөөд эдгээрийн нэг болох Сомали, Балба зэрэг улс дахь интернэт хэрэглэгчдийн тоо 89 сая л байх ажээ. Мөн долоон тэрбум зөөврийн төхөөрөмжийн захиалга бий болно гэж Цахилгаан холбооны олон улсын холбоо мэдээлжээ.
 
АНУ болон Европ дахь 100 хүн тутмын 78 нь гар утасны өргөн зурвасыг ашигладаг байна. Мөн дэлхийн бөмбөрцгийн 69 хувь нь 3G интернэтийн сүлжээтэй бол хөдөө орон нутгийн 29 хувь нь л 3G сүлжээтэй ажээ. Хөгжингүй орнуудын айл өрхүүдийн 80 хувь, хөгжиж буй орнуудын айл өрхүүдийн 34 хувь нь энэ онд багтан ямар нэг хэлбэрийн интернэттэй болох аж.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.