Автобусанд чалчигчид
“Хувийн машинаараа явахаар ганцаардаад, автобусаар явахаар шахцалдаад” гэсэн наргиантай үг байдаг. Өнөөдөр Улаанбаатарын замын түгжрээн дунд өглөө оройдоо нийтийн тээвэр автобус, тролейбус шиг хурдан шуурхай унаа алга. Нэн ялангуяа өглөө бүр Офицеруудын ордны буудлаас хоосон тролейбусанд орж жолоочийн арын суудалд тухалж аваад Багшийн дээдийн буудал хүртэл цонхоор өглөөний Улаанбаатарыг ажиглан харж тавтайхан явах уг нь сайхан. Гэтэл сүүлийн үед XXI зууны техникийн дэвшил, хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болсон гар утсаар гайхуулагсад, нэг ёсны хөөрүү онгиргон хэсэг бүлэг хүмүүсээс болж автобус, тролейбусаар зорчиход зарим үед хүсээгүй хүндрэл үүсч, сонсох эрхтнээр минь дамжиж эхэлсэн тавгүйтэл, бүх л өглөөжин урам зоригийг минь унтрааж, тархи толгойн дотор минь тар нярхийх болов.
 
Өчигдөр өглөөхөн урьдынхаараа Офицеруудын ордноос троллейбусанд суугаад Жуковын музейн зогсоол дээр иртэл гайгүй өндер биетэй, мах шөл нь таарсан, зэрвэсхэн харвал аятайхан хүүхэн орж ирээд голын хаалганы ойролцоо зогсдог юм байна. Тролейбус ч хөдөлж, удалгүй замын түгжрэлд ороод зогсох үед эмэгтэй хүний чихэнд тун тээртэй, хоолой дээр нь ямар нэгэн ховхорч өгдөггүй юм наалдчихсан юм шиг хоолойгоор “Чи муу лалар, нэгийг үхүүлчихээд  одоо  бас үлдсэнийх нь амийг авах гээ юу. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад чи муу лалар юу гээд байгаа юм. Чам шиг муу гай болсон новш үхэж далд ороод хоёр яс амраагаад өгөөч” гээд цааш нь бичихийн аргагүй хараал урсгаад унадаг юм байна. Хүний өмнөөс ичих, яс хавталзах шиг хэцүү, зүдэргээтэй юм байдаггүйг тэгэхэд л айхтар сүрхийгээр дахин нэг мэдрэв. Учир нь голын хаалганаас арай өмнөх сандал дээр сууж явсан над руу жолоочийн арын суудалд суусан хүмүүс эргэн эргэн харж, харц мөргөлдсөн ч хэргийн эзэн хэрүүлч хүүхэн надаас арай хойно зогсож байсныг олж харж чадахгүй байх шиг байсан. Бурхан минь. Би нийтийн тээврээр зорчиж яваа хэрнээ утсаа чихэн дээрээ барьж дүлий юм шиг гэр орныхоо ахуйн хэрүүл, хажууд нь мөнгөө төлөөд зорчиж яваа тэр олон хүнд ёстой хумсын толионы чинээ ч хүртээлгүй амьдралынхаа аар шаар бүхнийг тоочин чалчигч нарыг үнэхээр ойлгодоггүй, заримдаа бүр уур хүрдэг ч өчигдрийнх шиг тийм тэнэг чалчигч, хавь ойртоо хар муу энерги нялзаагчтай арайхан тааралдаагүй явж.
 
Гаднаас нь харвал аятайхан гэж хэлж болмоор тэр хүүхэнд чухам ямар адын хорлол шүглэчихээрээ хар өглөөгүүр, олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор цээжинд нь багтахгүй дэлбэрч үхэх гэж яваа атаа хорсол, үзэн ядалт хуралдаж, Монгол хэлний үгсийн сангийн хамаг л бузар муухай бүхнийг уудлан чалчиж мунхагласныг нь одоо хэр нь би ойлгохгүй л яваад байна. Урьд нь автобус, тролейбус дотор дүлий юм шиг хашхичиж ахуйн хүрээний болон эмс охид, архи дарс, дарга даамлынхаа тухай, урьд өдөр нь наргиж цэнгэсэн паянгийхаа талаар ч юм уу, хэн нэгний хөлд нь сууж ажил бүтээх тухай, амралт зугаалганд явах тухай, аль нэг ангийнх нь банди сээтэн хаяж эргүүлээд байгаа тухай ихэд нүүрэмгий охидын гэнэн цагаахан яриа гээд бишгүй ихийг сонсож л явсан. Гэхдээ би энэ үгээрээ нийтийн тээврийн унаанд ганцаараа гудамжинд алхаж яваа юм шиг ихэд нүүрэмгий, ичиж цээрлэхээ умартан бусдын тайван амгалан зорчих эрхэнд жудаггүй бүдүүлгээр халдан орилж, хашхичин яриад байхыг уриалаагүй. Ерөөсөө "Нэг хүний эрх нөгөө хүний хамрын үзүүрээр хязгаарлагддаг” ардчилсан  нийгэмд амьдарч байгаа бид олон нийтийн унаанд ганцаараа сэлгүүцэж яваа юм шиг орилж, хашхиран утсаар чалчиж, автобус, тролейбусны “од" болоод байх нь ичгэвтэр хэр нь сэжиг хүрмээр байдгийг “Автобусанд чалчигчид” сайтар ойлгох цаг болжээ.
 
Хоёр гуравхан буудал тэвчиж байгаад автобуснаас буугаад ярьчихаж болох ахуйн хүрээнийхээ асуудлыг ёс юм шиг гэсэн нийтийн тээврийн унаан дотор орилж хашхичин, хажуудаа яваа олон түмэнд дэлгээд байдаг "Салхи Дамбий, Галзуу Бумаа, Солиот Нацаг, Аальгүй Навчаа, Ажил хэрэгч Дорж” нарыг би үнэндээ ойлгодоггүй. Ойлгох гээд ч тэвчээрийн минь хязгаар хүрэхгүй болж байна. Гэхдээ би энэ үгээрээ нийтийн тээврээр зорчигч, эрхэм Улаанбаатарчуудынхаа утсаар ярих эрхийг нь тас хорьж, гар утсыг нь хурааж авахыг уриалаагүй, бас өдөөн хатгах өчүүхэн ч санаа өвөрлөөгүй билээ. Мэдээж автобус, тролейбусан дотор явж байхад чинь яаралтай утасны дуудлага ирж л таарна. Маньд ч ялгаагүй ирдэг л юм. Харин би тэр үед бушуухан гэгч утсаа аваад болж өгвөл тун намуухан “Автобусанд явж байна. Буугаад залгая” гэчихээд түргэхэн далд хийдэг. Ухаандаа миний хамрын үзүүрээр хязгаарлагдаж байгаа таны эрх чөлөөг л эрхэмлэн хүндлээд байгаа нь тэр л дээ. Гэтэл өөрийнх нь хамрын үзүүр байтугай хахирган дуутай, бохир амных нь хөндий дотор орчихсон хөөрхий миний эрх чөлөөг хэрүүл, хараалаар хайр найргүй ташуурдан балбагчид автобус, тролейбусанд шөнийн од шиг л язганалдах болжээ. Монгол хүний ах зах, эргэн тойрныхоо хүмүүсийг хүндлэх, айж эмээх, бишүүрхэх сэтгэл ер нь хаашаа хулжиж одов оо. Таньж мэдэхгүй хүмүүст гэр орон, ойр дотныхныхоо тухай, яах аргагүй тулга тойрсон асуудлуудаа нэгд нэгэнгүй дэлгэн хашхирах газар нь нийтийн тээврийн унаа мөн үү. Бараг л ор дэрнийхээ асуудлыг нэгд нэгэнгүй, дэс дараатай тайлбарлан ярих нь холгүй болж. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг автобус, тролейбусны нүргээн дунд, олон хүний хамрын үзүүрийн эрх чөлөөг тас мушгин орилж хашхиран чалчигчдыг хэрхвэл зохилтой вэ.
 
Гар утас яах аргагүй Монголчууд бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болж, гайхаж балмагдмаар их ажил амжуулж байгаа гарт багтдаг шидтэн мөн. Гэхдээ тэр шидтэнийг нийтийн тээврийн унаан дотор хажуудаа яваа хүмүүсийг халширч няцтал, гайхаж жигштэл бухимдуулах “чалчих хэрэгсэл” болгомооргүй байна. Автобусанд чалчигсадыг ард нийтээрээ ичээж хашраахгүй бол амгалан тайван байдал руу минь арай дэндүү халдаад байна тэд.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ДН 2015-05-29 03:07:15
    Энэ сэтгүүлч үнэхээр үнэн зүйлийн тухай бичсэн байна.Өөрийгөө ч өрөөл бусдыг ч хүндэлдгүй хүмүүсд бүгд шаардлага тавьж чаддаг бол сайн байхсан.
  • Энхтүвшинд 2015-05-28 13:01:53
    Сэтгүүлч ухаантай юм бол бас ийм хачин элий балай юм чалчих хэрэггүй юм л даа. Ямар муухай алдаатай, найруулгагагүй, заваан чавганц шиг юм бичдэг юм бэ
  • zochin 2015-05-28 11:20:12
    Би энэ асуудлыг дэмжиж байна тэхдээ хөдөөнийх гээд байх юм алга үнэн хэрэгтээ хотын зарим хүмүүс ичиж зовох гэдгээ мартаж байна хамаагүй чалчина.
  • зочин 2015-05-28 09:09:47
    ННТГ-ын удирдлага болон Нийслэлийн дарга нар суудлаа олохгүй байхад жолооч кондуктор нар руу муу нүд үзүүрлээд хэрэггүй оронд нь бодлогоо зөв барьж явуул Батүүл...
  • зорчигч 2015-05-28 07:48:09
    Зөв асуудал дэвшүүлжээ, дэмжиж байна. Зорчигчоос гадна автобусны жолооч нар гэж байнга утсаар ярьсан, п... хараалыг урсгасан хүмүүс байх юм, бас арай л дэндүү
  • Ууганаа 2015-05-28 06:09:04
    Ёстой зөв сэдвийг загатнасан газар маажих шиг л бичиж. Энэ доор нэг мэдрэл чалчигч новш эсэргүүцсэн байна. Имйрэхүү тэнэгүүдийг Улаанбаатараас хөөж гаргах ёстой...
    • Monhuu 2015-05-28 07:08:42
      Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй ээж аав нарын гайгаар мань мэт нь автобус байтугай гудамжинд явахдаа айдастай, хүний өмнөөс нүүр улайгаастай амьдарч байнаа.
  • нэр 2015-05-28 05:58:48
    Энэ нийтлэл бичсэн нөхөр өөрөө эмчилгээнд явмаар новш байна даа
  • uka 2015-05-28 05:53:03
    ene estoi unen shuu khotjih soeld suraltsah yagaachgui bna daa hoorhii busdiig bish gehed uuriigoo hundelj chadahgui bgaa tiim nohdiig bichleg hiigeed tawih h.t...
  • zochin 2015-05-28 05:40:08
    Mongoluudiin am jorlongoos dor bolson doo.
    150.129.140.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Ном 2015-05-28 05:12:22
    Номын сан зарна 95705545 , Дээр үеийн ховор хуучин 20 30 40-д оны хэвлэл сэтгүүл, монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан зарна,
  • зочин 2015-05-28 04:35:15
    Үнэн шүү. Яршигтай чалчигчид их. Бүр охидууд байхыг яана. Юм үзээгүй дэвэн дэлхийн юм хамж чалчна
  • иргэн 2015-05-28 03:57:02
    Үнэн шүү.
  • Eh 2015-05-28 03:21:06
    Yag unen shuu...Hetsuu l sanagddag...Yagaad uursduu oilgodogui baina aa... Bas hogoo hayadag humuusiig yah ve? Hezee neg huviin soyol gedgiig oilgoh yum bol doo...
  • n 2015-05-28 03:00:54
    yag unen.
  • Uhaantai zalyy 2015-05-28 02:46:04
    Huduunuus orj iregsediig surgaltand hamruulj baiya.
    • хмм 2015-05-28 05:59:27
      Хөдөөнийхөн чамаас илүү хүнлэг соёлтой байдаг юм тэнэгээ
  • Зочин 2015-05-28 02:10:37
    Үнэн шүү. Монголчууд хэтэрхий бүдүүлэг. Ядаж бусдын эрхийг зөрчиж байгаагаа ойлгодоггүй. Уг нь бол би унаанд сууж явна эргээд залгаяя гээд салгах л хэрэгтэй.
  • zochin 2015-05-28 02:09:34
    hotiin soyl ogt bhgyi bolson , yandaaa
  • Бурмаа 2015-05-28 01:31:48
    Ялангуяа эм үхэр монголууд их байнааа
  •  2015-05-28 00:57:07
    mashinaa una. uur arga ugui.