Рио-де-Жанейрог зорих хөлбөмбөгчдийн нэрс тодорхой болж эхэллээ
Бразил улсад болох ДАШТ-нд өрсөлдөх дэлхийн шилдэг багууд сүүлчийн мэдүүлгээ өгч, хөл­бөм­бөгчдийн бүрэл­дэхүүнээ зар­лаж эхэллээ.
Нэрт хөл­бөмбөгчдийн нэг хэсэг нь тэмцээнд оролцох бэлтгэлээ базааж байгаа бол зарим нь тэмцээнийг өнжихөөр бол­сон. Зарим багийн бүрэл­дэхүүний талаар goal.com сайт мэдээллээ.

Шигшээ багийнхаа азгүйтлээс болж ДАШТ-нийг өнжих одод

Хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн шүтэн би­шир­дэг зарим тоглогчид энэ жилийн ДАШТ-нийг өнжих болж байгаа нь улсынх нь шигшээ баг бү­сээсээ гараагүйтэй хол­боо­той аж.

Германы Мюн­хений “Бавари” багт тоглодог Австрийн шигшээ багийн хагас хамгаалагч Давид Алаба, Италийн “Наполи” багийн хагас хамгаалагч, Словакийн хөл бөмбөгийн шигшээ багийн ахмад Марек Гамшик, Испанийн “Реал Мадрид” багийн хагас хамгаалагч, Уэльсийн шигшээ багийн хөлбөмбөгчин Гарет Бэйл, Английн “Челси” багийн хаалгач, Чехийн шигшээ багийн хөлбөмбөгчин Петр Чех, Английн “Тоттенхэм Хотспур” багийн төвийн хамгаалагч, Румын улсын шигшээ багийн ахмад Влад Кирикеш, мөн Английн “Тоттенхэм Хотспур” багийн хагас хамгаалагч, Данийн хөлбөмбөгчин Кристиан Эриксен, Мюнхений “Ба­вари” багийн довтлогч, Польшийн хөлбөмбөгчин Роберт Левандовски, Английн “Ливерпуль” багийн төвийн хамгаалагч, Дани улсын хөлбөмбөгчин Даниэль Аггер, Германы “Дортмунд” багийн хагас хам­гаалагч, Арменийн хөл­­­бөмбөгчин Хенрих Мхи­тарян, Францын “Пари Сен-Жермен” багийн довтлогч, Шведийн шигшээ багийн ахмад Златан Ибрагимович зэрэг тамирчид Рио-де-Жа­нейрогийн ногоон талбайд тоглохгүй болсон байна.

Нигерийн шигшээ Ахмед Мусаг багтаа авлаа

Нигери улсын хөл бөм­бөгийн шигшээ баг ДАШТ-д оролцох тамирчдын бүрэл­дэхүүнээ нэрлэлээ.

Ба­гийн хаалгачаар Винсент Эньема («Лилль»), Остин Эжиде («Хапоэль» Беэр-Шева), Чигози Агбим («Гомбе Юнай­тед»), хамгаалагчаар Элдерсон («Монако»), Эфе Эмброуз («Селтик»), Годфри Обоабона («Ризеспор»), Азубуйке Эгвуэкве («Варри Вулвс»), Жувон Ошанива («Ашдод»), Жозеф Йобо («Норвич»), Кунле Одунлами («Саншайн Старс»), Кеннет Омеруо («Челси»), хагас хамгаалагчаар Жон Оби Микел («Челси»), Огеньи Онази («Лацио»), Рамон Азиз («Альмерия»), Майкл Учебо («Брюгге»), Рубен Габриэль («Беверен»), Вик­тор Мозес («Ливерпуль»), довт­логчоор Шола Амеоби («Ньюкасл»), Ахмед Му­са (ЦСКА), Эммануэль Эме­нике («Фенербахче»), Питер Одемвингие («Сток Сити»), Майкл Бабатунде («Волынь»), Уче Нвофор («Херенвен») нар тоглохоор болсон байна. Тус улсын шигшээ баг “F” хэсэгт Аргентин, Босни, Ираны багуудтай таарсан.





Р.Фалькао Колумбын шигшээд орсонгүй

Колумб улсын хөлбөм­бөгийн шигшээ багийн ерөн­хий дасгалжуулагч Хосе Пекерман дэлхийн авар­­гад өрсөлдөх багийнхаа хөл­бөмбөгчдийг зарласан байна. Багт 23 тамирчин орсон бөгөөд Францын “Мо­нако” багт довтлогчоор тог­лодог Радамель Фалькао өв­дөгний гэмтлийн ул­маас дэлхийн аваргад орол­цож чадахгүй болжээ.

Ба­гийн хаалгачаар Давид Ос­пина («Ниц­ца»), Фарид Монд­рагон («Депортиво Кали»), Камило Варгас («Санта-Фе»), хамгаалагчаар Ма­рио Йепес («Аталанта»), Крис­тиан Сапата («Милан»), Пабло Армеро («Вест Хэм»), Сантьяго Арьяс (ПСВ), Эдер Альварес Баланта («Ривер Плейт»), Карлос Вальдес («Сан-Лоренсо»), Камило Суньига («Наполи»), хагас хам­­гаалагчаар Фредди Гуарин («Интер»), Алекс Мехия («Насьонал»), Хуан Гильермо Куадрадо («Фио­рентина»), Хамес Родригес («Монако»), Абель Агиляр («Тулуза»), Карлос Санчес («Эльче»), Альдо Рамирес («Морелия»), Хуан Фернандо Кинтеро («Порту»), довт­логчоор Виктор Ибарбо («Кальяри»), Жексон Мар­тинес («Порту»), Карлос Бакка («Севилья»), Адриан Ра­мос («Герта»), Теофило Гу­тьеррес («Ривер Плейт») нар тоглохоор болсон байна.

ДАШТ-д Бразилийн багийг ялна гэж таамаглав

Австри улсын Инсбру­кийн их сургуулийн ста­­тистикийн ухааны профес­сор Ахим Зайлайс Бразилд эхлэх хөл бөмбөгийн 20 дахь ДАШТ-д ямар баг хожих талаар судалгаа хийснээ танилцуулсан ту­хай Газета.ру мэдээллээ. Эрдэмтний тоо­цоолсноор Бразилийн багийн ялах магадлал 22.5, Аргентин - 15.8, Герман - 13.4 хувь байгаа аж. А.Зайлайс өмнөх ДАШТ-нд оролцсон багуудын тоглолтын үр дүнг тооцоолон үзжээ.

Тэрбээр таамаглалаа статистикийн мэдээлэл болон тооцооны 22 нягтлан бодох газрын тусламжтайгаар гар­­гасан гэнэ. А.Зайлайс нь 2008 оноос хойш хөл бөм­бөгийн ДАШТ болон Европын АШТ-ний талаарх сайн таа­маглал гаргаж байс­наараа алдаршсан байна.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хувь хүмүүст мөнгө зээлийн санал 2015-02-13 00:51:56
    Энэ мэдэгдэл нь төсөл хэрэгжүүлэх нь таны эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дахин эхлүүлэх нь тэдний амьдрал .you're бэлэн дахин бүтээхийн тулд тухайн зээл хэр...