Нийслэлчүүдийн бохир усыг Туул гол руу шууд асгана
Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхээр болжээ. Яаралтай засварлахгүй бол нэг л өдөр цэвэрлэх байгууламж ажиллахаа больж, бохир халих аюул тун ойрхон болсон талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
 
Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг анх 1979, 1985 онд ашиглалтад оруулж байсан. Энэ хэсгээр өдөр бүр нийслэлийн иргэдийн хэрэглэсэн бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг юм. Гэвч байгуулсан цагаас хойш огт шинэчлэл хийгээгүйгээс цооролт үүсч, цооролтын хэмжээ ихэссэн байна. Ингэснээр одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ улам багасна. Энэ чигээрээ явбал ирэх жил гэхэд нийслэлчүүд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгүй болох аюул нүүрлэжээ.

Засварын ажлыг гурав хоногт багтаан хийх бөгөөд энэ хугацаанд иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эсвэл нийслэлчүүдийн хэрэглэсэн усыг цэвэрлэхгүй шууд Туул гол руу асгах гэсэн хоёр сонголт хийхэд хүрсэн байна. Иргэдийн усыг хязгаарлах нь боломжгүй асуудал учраас бохир усыг шууд Туул гол руу асгахыг сонгохоор болжээ. Засварын ажлыг эхний ээлжинд УСУГ-аас 40 орчим сая төгрөг гарган хийх юм байна.

Энэ удаад засвар хийсэн ч цэвэрлэх байгууламжийн асуудал толгойны өвчин хэвээр үлдэнэ гэдгийг анхааруулж байгаа юм. Учир нь Төв цэвэрлэх байгууламжийн ажиллагаа ирэх жил гэхэд зогсч мэдэхээр болжээ. Нэг өглөө босоход л нийслэлийн сая гаруй иргэдийн хэрэглэсэн усыг цэвэрлэх боломжгүй болохдоо тулсныг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zz 2015-06-10 13:26:28
    Humuuse tal tal tiishe erthen uudam tal nutagta tarj nutaglii udahgui naad ub chin undnii usgui bolno shu
  • Gp 2015-05-28 16:34:28
    Songino orchimd tuul gol maani zuursan shavar shig l haragdaj bna. Uneheer haramsmaar, setgel uvduhuur boljee. Yana daa.
  • zo 2015-05-28 04:20:59
    udahgyi karieruud ruu gol bohirduulsan geed l dairna daa harj l baigaarai
  • Bat 2015-05-28 03:40:41
    Ugaasaa l bohir usaa Tuul ruu hiij baigaa shu de. Zasvar ene ter gej hudlaa yum yarij baisnaas Hotoos zaiduu shine baiguulamj nen yaraltai barih yostoi
  • mgl 2015-05-28 03:22:47
    Yun 40-hun say ve, 40-50 terbumiig garguulaad shinechlel hiisen deer busuu? NIISLEL yu hiij bnaa ?
  • Zochin 2015-05-28 03:22:31
    Yamar zavaan yum be? Usiig ni taslaach. Usaa nuutsulj av gehgui yuu? 3 honog teseh bailgui.
  • daa 2015-05-28 02:14:57
    tgd shiniiig bariach yaraltai l munguu bond etreesee gargaach fuuckiiimaa neeree shine tseverleh baiguulamjni zurag tusul etr belen l bgashde
  • zochin 2015-05-28 01:56:36
    Niislel xot maani boxir ysandaa jivj exelex ni dee.xotoor umxii xanxlaad yrin dylaan cag irj bdg.Aziin cagaan dagina maani ????