Ам.долларын ханш буурч төгрөгийн ханш чангарсан өдрүүд

Өчигдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны  зах дээр ам.доллар 1935 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь сүүлийн нэг сарын дотор огцом доошилсон үзүүлэлт юм. Ер нь сүүлийн нэг сарын хугацаанд төгрөгийн ханш ийнхүү ам.долларын эсрэг чангарч байгаа нь уруудаад байсан эдийн засагт  гэрэл асаж эхэлснийг харуулж байна. Мөн сүүлийн үед төвбанк валютын дуудлага худалдаанд оролцохгүй байгаа юм. Энэ нь валютын эрэлт буурч буй үзэгдэл болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

Тэгвэл ингэж төгрөгийн ханш чангарах болсон нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх гэрээнд гарын үсэг зурсантай холбоотой. Тодруулбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын дундуур АБЭУ-д айлчлал хийх үеэрээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Ингэснээр Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт шийдэгдэж, бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болсон.

Энэ нь манай валютын захад ихээхэн хэмжээний валют  орж ирэх үүдийг нээсэн. Тодруулж хэлбэл өмнийн говьд хэрэгжиж буй аварга том төслийн далд уурхайн санхүүжилт шийдэгдсэн нь манайд дөрвөн тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн үг. Манай Засгийн газар “Рио Тинто”-той тохиролцоонд хүрч,  Оюу толгой хөдлөх нь гэсэн сураг мэдээ гарах төдийдөө л валютын захад нөлөө үзүүлж,  ам.долларын ханш эрчимтэй суларч эхэлсэн нь ийм учиртай.

Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдсэн эдгээр өдрүүдэд ам.долларын ханш цаашдаа буурч 1700 төгрөгтэй тэнцэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Валютын ханшийн сулралтай холбоотойгоор эдийн засгийн суурь үзүүлэлтүүд ч сайжирч байгаа сайхан мэдээг төвбанкнаас хэлж буй.

Тухайлбал он гарснаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд хэд хэдэн эерэг өөрчлөлт гарсныг статистикийнхан онцолж байна. Энэ оны эхний улиралд инфляфи 9.3 хувьтай гарсан нь өнгөрсөн жилийн эцсийнхээс 1.7 хувиар буурсан үзүүлэлт. Урсгал тэнцэл 19.6 сая ам.долларын ашигтай гарсан нь  мөн л онцлохоос аргагүй эерэг үзүүлэлт. Өмнөх жилийн өдийгөөс алдагдал нь 106 хувиар буурсан гэсэн үг. “Эдийн засаг таагүй хэвээр үргэлжилсэн өнгөрсөн саруудад зөв бодлого барьсны хүчинд ийм эерэг үзүүлэлтүүд гараад байгаа аж.

Ийнхүү улаан гэрэл нь асчихаад байгаа Монголын эдийн засагт эерэг боломжууд харагдаж эхэллээ. Гэхдээ үүнд тайвширах болоогүй. Дахин  хөрөнгө оруулах сувгуудаа нэмэхгүй бол ам.долларын эсрэг чангарсан төгрөгийн эерэг үзүүлэлт удаан үргэлжлэхгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Харин нэгэнт орж ирэх нь тодорхой болсон томоохон төслийн хөрөнгө оруулалтаа үр ашигтай зөв зарцуулж чадвал Монголын эдийн засаг илт сэргэж байр сууриа баталгаажуулах боломжтой болно. Үүнийг эрх баригчид нэг сэтгэлээр, зөв бодлогоор хийх нь чухал болоод байна. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэнгис 2015-05-29 00:17:17
    Сонгууль дөхсөн хүссэн хүсээгүй ажил хийсэн болж харагдах гэх нь тодорхой ш дэ. 1300 байсныг огцом дээшээ алдчихаа биз дэ.
  • Dash 2015-05-28 14:27:44
    Ediin zasgiin orshooliin xuulia xelelceed batlaachee
  • byamba 2015-05-28 08:21:07
    1500 hurhed l arga hemjee huchtei avah bsin
  • zochin  2015-05-28 07:35:42
    saikhan medee bn . yaj huurugsun bilee yag esergeeree odoo nuguu nogoon darsan humuus nogoonoo zaraad buuhad ni nuluuluh bhaa
  • Батхүү 2015-05-28 01:01:24
    Худлаа ард түмний тархи бүү угаа 1300 байсан ногоон 1900 боллоо юу нь буураад байна вэ энгэж хуцхаа боль