Цахилгаан тасарснаас болж 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Төрийн өмчийн хорооноос мэдээлэл хийж энэ сарын 24-н буюу өнгөрсөн ням гарагт баруун гурван аймгаас бусад аймаг болон Улаанбаатар хот даяар гэрэл цахилгаан тасалдаснтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.ТӨХ-ноос хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 2.2 тэрбум төгрөг болсон гэв. Хамгийн их хохирол амссан газар нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр аж. Тус үйлдвэр тоггүйгээс болж 1.1 тэрбум төгрөгийн хохирол амсчээ.
 
Цахилгаан тасарсан хэрэгт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний захирал асан Ж.Равдандоржийг буруутай, түүний хийсэн санаатай үйлдэл хэмээн хэвлэлээр гарч байсан. Тэгвэл ТӨХ-ноос энэ хэрэгт Ж.Равдандорж  холбоогүй гэх хариу өгсөн юм. Түүнчлэн цахилгаан тасалдах болсон шалтгаан хийгээд учирсан хохирлыг нарийвчлан тогтоох ажлын хэсгийг Эрчим хүчний яамнаас гаргажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • doogii 2015-05-27 15:34:51
    arczaagyi hyanaltgyi ggazar iim baidag baihdaa,yag ynendee operaci hiilgej baigaa ubcten yah be,mungeer bys ami nasaaraa hohirood uldehyy
    217.99.44.158
    Мэдэгдсэн Хариулах