АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн мэдэгдэл гаргажээ
АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн сүүлийн үед үйл ажиллагаа идэвхжүүлж байна. Учир нь АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний гишүүд өчигдөр намын бодлого, дүрмээ шинэчлэхийг уриалсан мэдэгдэл хийж, намын удирдлагууддаа хүргүүлжээ.

Тус хөдөлгөөнийхөн тэрхүү мэдэгдэлдээ, Бидэнд эв нэгдэл ус агаар мэт хэрэгтэй байна. Тэртээ 20 жилийн өмнө УИХ-д сууж байсан хариуцлагагүй нөхөд өнөөдөр ч УИХ-д алдаагаа давтсаар сууж байна. Давхар дээлтэй байхыг эсэргүүцэж байсан албан тушаалтан өөрөө сайд болчихоод дуугүй байхыг үзлээ. Мөн намынхаа буруу зөрүүг хэлсэн гишүүдээ ажлаас нь халж байна. АН үнэт зүйлээ алдаж, бодлогын алдаатай, хүний нөөц дутагдалтай байна.
Иймээс АН хариуцлага шинэчлэлийг зоригтой хийх цаг болсон. Бидэнд эрх тэгш байдал, хүний нөөцийн шинэчлэл хэрэгтэй. Намын үндсэн дүрмээ хэрэгжүүлж чадахааргүй болтлоо фракцын бүлэглэлд автаад байна. Бидэнд бодлогын шинэчлэлийг эхлүүлэхийг тэрхүү мэдэгдэлдээ уриалжээ.

Улс оронд эдийн засаг хүндэрч, намуудад итгэх ард түмний итгэл буурч байна. Гэтэл ирэх жилийн сонгууль дөхөж, бидэнд харицлагатай үе ирлээ. Иймээс тус хөдөлгөөнөөс АН-ын удирдлагууд болоод Үндэсний зөвлөлдөх хороо намынхаа Их хурлыг ирэх сардаа багтаан зарлан хуралдуулахыг хүсэж байна гэжээ.  Мөн намын санхүүжилтээ ил тод нээлттэй болгож, хүний нөөцийн бодлого, намын дүрмээ шинэчлэхийг шаарджээ.  
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-28 02:46:45
    Улс оронд эдийн засаг хүндэрч гэжээ, энэ хүндрэлийг танай арчаагүй АН бий болгосон, танай намын бодлогогүй, чадваргүй, боловсролгүй нь ийм хүнд болгосон, малну...
  • Артаг 2015-05-27 13:55:45
    АН хүний нөөцгүй нь ч үнэн юм байна лээ шүү. Төрийн байгууллагуудад хаа сайгүй түнтийсэн түнтийсэн бүдүүн хүрлэгэр хар архичид шургалсан нь үнэн.