FIFA -гийн удирдах зөвлөлийн гишүүдийг авлигын хэргээр баривчилжээ
Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ удирдах зөвлөлийн нэр бүхий зургаан хүн өнөө өглөө авлигын хэргээр баривчлагдсан байна. Тэднийг зочид буудал байхад нь баривчилсан тухай Швейцарийн албаныхан хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.

Швейцарийн Цюрих хотноо  Цюрих хотноо FIFA-гийн удирдлагууд жил бүр хуралддаг бөгөөд энэ үеэр баривчилгаа явагдсан байна. Саатуулагдсан хүмүүсийн дунд ФИФА-гийн гишүүд одоогийн Ерөнхийлөгч Сеффь Блаттер байж магадгүй гэж хэвлэлийнхэн таамаглаж байгаа аж. Баривчилгааг энгийн хувцастай цагдаа нар тайван замаар хийж гүйцэтгэсэн байна.
 
FIFA-гийн удирдах зөвлөлийн нэр бүхий хүмүүсийг нэг сая ам.долларын хээл хахуулийн асуудлаар сэжиглэн баривчилсан гэж Швейцарийн Хууль зүйн газраас мэдээлсэн байна. Энэ авлига, хээл хахуулийн асуудал нь 1990 оноос эхлэлтэй аж.
 
Эх сурвалж BBC.com

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганбаатар 2015-05-27 11:39:24
    Морь жолдох байх оо. Одоогоор 13 хүнийг баривчилсан, тэдний дотор Блаттер болон енбд нар байхгүй. FBI сүүлийн 3 жилийн турш мөрдөж байж илрүүлсэн гэж байна даа ...
  • унага 2015-05-27 08:15:46
    морь байна уу