А.Меркель дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тав дахь  жилдээ тэргүүлэв
“Forbes” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн энэ оны жагсаалт гарчээ. Жагсаалтыг Германы канцлер Ангела Меркель тэргүүлсэн байна. Тэрбээр ийнхүү таван жил дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

Жагсаалтын удаах байруудад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон болон олон тэрбум ам.долларын буяны санг үүсгэн байгуулсан Билл Гейтсийн эхнэр Мелинда нар тус тус оржээ. Мөн жагсаалтад АНУ-ын Холбооны нөөцийн тэргүүн Жанет Йеллен, General Motors-ийн ерөнхий захирал Мэри Барра, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф, Facebook-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сандберг, YouTube-ийн гүйцэтгэх захирал Сюзан Войжитски болон АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нар багтав.
Б.Сансар
olloo.mn
                                             
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.