Чех улсад ял эдэлж байгаа иргэдтэйгээ уулзав

Гадаад хэргийн яамны Прага дахь ЭСЯ-наас Чех Улсын хорих ангиудад ял эдэлж байгаа иргэдээ эргэж, консулын уулзалт хийсэн байна. 

2015 оны тавдугаар сарын байдлаар манай улсын гурван иргэн ял эдэлж, нэг иргэний хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм. Эдгээрээс хүний амь бүрэлгэсэн хэргээр нэг хүн, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр хоёр хүн хоригдож байгаа бөгөөд нэг хүн хар тамхи зөөвөрлөсөн хэргээр мөрдөн байцаалтын явцдаа байна. 

Консулын уулзалтын үеэр хорих ял эдэлж буй иргэдийн нөхцөл байдлын талаар тодруулахад хорих ангийн удирдлага, харгалзагч нараас болон бусад хоригдлуудын зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлдэггүй, хэвийн нөхцөлд ялаа эдэлж байгаа тухай ярьжээ. Ял эдэлж байгаа гурван иргэд бүгд нэгдүгээр зэргийн хүмүүжигч гэсэн үнэлгээтэй байгаа нь тэднийг хорих анги дотроо ажил хийх болон хугацаанаасаа өмнө суллагдахад дөхөм болдог байна.

Консулын уулзалтын үеэр ял эдэлж буй иргэдэд тус бүр 40 ам.доллартай тэнцэх мөнгөн тусламж үзүүлсэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-27 07:48:08
    zarim elchin said sain ajilladag shuu. zarim ni ard irgedee zodchih geed baidag gesen .
  • zochin 2015-05-27 07:37:54
    Talarxaj bn. Bysad ornii elchin saidyyd mun adil yamarbaa uil ajilgaand idevxitei orolcoj Mgl irgediinxee tuluu uuriin bux chadalaa zorilna gedegt itgeltei bn
  • зочин 2015-05-27 07:33:26
    Болж дээ. Элчин сайд Зүмбэрэллхам сайн ажиллаж байгаа юм бна