Хийлдэг тоглоом худалдан авахгүй байхыг дахин анхаарууллаа
Хийлдэг тоглоом худалдан авахгүй байхыг дахин анхаарууллаа. Учир нь энэ тоглоом хийгээр хийлэгддэг бөгөөд маш хурдан тэсэрч дэлбэрдэг учир бага насны хүүхдүүдийг бэртэж, гэмтэхээс сэргийлэхийн тулд ийнхүү худалдан авахгүй байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулав.
 
Түүнчлэн энэхүү өнгө бүрээр алагласан хийлдэг тоглоомны гадаад үзэмжинд хууртсан нэлээд олон хүүхэд түлэгдэж, эрэмдэг зэрэмдэг болсон гашуун түүхтэй гэдгийг ч санууллаа.
 
Ямартай ч удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудынхаа эрүүл аюулгүй байдлыг бодолцож азотын хийгээр хийлсэн хийлдэг тоглоом авч өгөхгүй байхыг дахин анхааруулж байна.    
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.