Цэцэрлэг, сургуулийн засварт эцэг эхчүүд мөнгөөр бус материалаар туслах ёстой
Сургууль цэцэрлэгүүд амрахад хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Иймээс боловсролын байгууллагууд амрахтай зэрэгцээд сургууль, цэцэрлэгүүдэд их засварын ажил эхэлдэг. Энэ ажлын бэлтгэл одооноос хангагдаж эхэлж байна. Хэдийгээр сургууль цэцэрлэгийн засварын санхүүг Улсын төсвөөс гаргадаг ч тэрхүү мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй. Иймээс  тэд эцэг эхчүүдээс  тусламж хүсдэг. Энэ жишиг ч энэ удаа мөн л давтагдаж байна. 
Бас жилийн жилд гардаг эцэг эхчүүдээс засварын мөнгө татдаг байдал бүхий л цэцэрлэг, сургуулиуд дээр одоо ид явагдаж байна. Үүнд эцэг эхчүүд ч шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгүүд эцэг эхчүүдээс 20-10 мянган төгрөг татаж байна. Уул нь ёс журмаараа бол эцэг эхчүүдээс мөнгө татах бус засварт орох эд материалыг л гаргуулах журамтай ажээ.

Тодруулбал, Нийслэлийн боловсролын газраас хичээл сургуулийн амралт эхэлж байгаатай холбоотойгоор “Сургууль, цэцэрлэгийн анги  танхимын урсгал засварын ажлыг зохион байгуулах зөвлөмж” гаргажээ. Үүнд тухайн сургууль, цэцэрлэг урсгал засварыг хийхдээ шаардлагатай зардлыг эцэг эхчүүдэд танилцуулаад тэдний тусламжийг авахдаа мөнгөн дүнгээр бус бараа материалаар авна гэжээ.

Тэгэхээр эцэг эхчүүд мөнгө өгөх ёсгүй, харин засварт шаардлагатай материалыг нь бэлдэж өгөх нь. Мөн өөрсдөө засварыг гардан хийж болохыг ч энэхүү зөвлөмжид тусгасан байна. Иймээс цэцэрлэг сургуулиуд эцэг эхээс мөнгө бус урсгал засварт орох бараа материалаар тусламж үзүүлэх нь байна шүү. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аав 2015-06-16 04:53:29
    85-р цэцэрлэг бvр 30000 авсан ер нь намар бас хандивын анги гээд авсан
    112.72.13.120
    Мэдэгдсэн Хариулах
  • eej 2015-05-29 08:21:25
    mongo oloo geed bi hoosrohgyi minii hyyhed harin gerel gegeetei tav tuhatai bn ahiad avna gevel bi ognoo
    202.131.230.202
    Мэдэгдсэн Хариулах
  • ээж 2015-05-28 05:56:47
    одоо өгөхөөс яахав дээ , тэнд чинь миний хүүхэд өдрийн ихэнх цагаа өнгөрүүлж байхад . Цэвэр цэмцгэр сайхан байлгахыг би хүсч байна
    146.185.31.216
    Мэдэгдсэн Хариулах
  • ээж 2015-05-28 05:55:01
    манай хүүхдийн цэцэрлэг 20000 ₮ авсан
    146.185.31.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-05-28 01:04:45
    Юу төсөвлөгдөнө түүгээр нь л хий хоосон хонох шахаж байж нэг л их санасан хүмүүс их гүрэн хятадын зарим сургуулиудын шал зүгээр л цемент байгаа чи юу гэх вэ
    112.72.13.209
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2015-05-28 05:58:05
      уучлаарай би хүүхдээ цемент дээр байлгахыг хүсэхгүй . өгөх нь өгч л байг
      146.185.31.216
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-28 00:33:05
    Эрхэм эцэг эхчүүдээ өнөөдөр төсвөөс засварын мөнгөнд 200,000-500000 төгрөг төсөвлөгдөж байгаа энэ мөнгөөр бид юу хийх вэ.
    202.179.29.75
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-27 14:19:42
    Энэ зөвлөмж хууль зөрчсөн юм биш үү.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • etseg eh 2015-05-27 11:51:35
    tsetserlegiin angi zasvart 30.000 togrog avch bgaa ch gazar bn shuu, tsaana chin
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-05-27 08:43:04
    яг ч материал бишээ эцэг эхчүүдэд ямар хэлбэрээр туслахаа сонгох боломж бүрдүүлэх гэж байгаа шүү Материал өгөх боломжтой нь материалаа өг, өөрийн биеэр ...
    202.179.20.83
    Мэдэгдсэн Хариулах
  • eej 2015-05-27 08:14:59
    mongo avch baigaa.....jishee ni BGD-iin 76-r tsetserleg
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах