Олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахдаа халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй
Хүүхдийн эрхийг хамгаалах өрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Нийслэлээс жил Чингис хааны нэрэмжит талбайд/хуучнаар Д.Сүхбаатар жанжины талбай/ зохион байгуулдаг уламжлалтай. Мөн дүүргүүд ч өөрийнхөө хүрээнд хүүхдүүдээ баярлуулж, тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Гэвч энэ жилийн хувьд Улаанбурхан өвчний тархалт ихтэй байгаа учраас эрүүл мэндийн байгууллагуудаас хүүхдийн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг аль болох зохион байгуулахгүй байхыг анхааруулсан билээ.

Гэхдээ хүүхдийн баяр учраас хүүхдүүдээ гэрт нь хориод байхыг эцэг эхчүүд хүсэхгүй нь лавтай. Тиймээс олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах даа аливаа болзошгүй аюул ослоос сэргийлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй болов уу. Мөн өвчин эмгэгээс сэргийлэх зорилгоор халдваргүйжүүлэлтийг дээд зэргээр зохион байгуулах хэрэгтэй байх эрүүл мэндийн байгууллагуудаас хэлж байна.

Ямартай ч нийслэлээс Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Соёл амралтын хүрээлэн, дүүрэг, хороодод зохион байгуулах баярын нэгдсэн арга хэмжээ, өдөрлөгт худалдаа, үйлчилгээний чиглэлээр оролцож байгаа иргэн, аж ахуйн нэгжийн худалдан борлуулж буй барааны чанар, стандартад хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, аюулгүй байдлыг ханган байцаагч томилон ажиллуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болгожээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.