Д.Буянхишиг: Байраа үнэгүйдлээ гэж айхгүй байна
Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах 16 дугаар байрны оршин суугчид зочид буудалд байрлаад сар болсны эцэст өнгөрсөн ням гарагт гэртээ харьсан.

Өнгөрсөн сарын 22-нд байрны сууринд хөрсний нуралт үүссэнээс үүдэн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж дүүргийн нутаг дэвсгэрт байрлах долоон зочид буудалд 170 орчим иргэнийг хуваан байрлуулсан билээ. Тухайн үед иргэдийг буудалд байрлуулах мөнгө хөрөнгийг Нийслэлийн нөөц хөрөнгөнөөс түр гаргалаа хэмээж байсан юм. Тэгвэл уг зардал өнөөдрийн байдлаар 170 сая төгрөг болжээ. Харин уг мөнгийг “Би Жи Би Жи” компаниар төлүүлэх ёстой ч тус компани одоогоор мөнгө өгөх боломжгүй тул Нийслэлийн нөөц хөрөнгөнөөс гаргаж байгаа аж.

Тус байранд хөрсний нуралт үүсэх болсон шалтгааныг эргэн сануулахад Нийслэл болоод Барилга хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл авсан “Би Жи Би Жи” компанийн үйл ажиллагаанаас болсон юм. Тодруулбал 16-р байрны хажууд буюу ердөө 4-5 м зайтай доороо худалдаа үйлчилгээний төвтэй 18 давхар орон сууцны барилга барьж эхлэх үед хажуугийн 16-р байрны сууринд хөрсний нуралт үүссэн юм. Ингээд мэргэжлийн байгууллагынхан аюултай нөхцөл байдал үүссэн тул оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн билээ.Тэгвэл тус байрны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж гэртээ харьсан сэтгэгдлийг нь сонссон юм.

-Сайн байна уу  гэртээ ирээд сайхан байна уу?
-Сайн сайн байна уу? Тэгэлгүй яах вэ хүү минь. Зочид буудалд нэг сар амьдраад нэлээд зутарлаа.

-Байрны хувьд суурийг хүчитгэх ажил хийгдээд дууссан байна.Одоо аюулгүй гэдэгт итгэлтэй тайван байж чадаж байна уу?
-Мэргэжлийн хүмүүс нь үзэж хараад зүгээр, аюулгүй гэсэн дүгнэлт гаргасан юм чинь зүгээр биз дээ. Нэг их айгаад байх зүйл алга.

-Та бүхнийг яаралтай нүүлгэн шилжүүлэхдээ байрыг нурах аюултай гэж байсан шүү дээ. Үүнээс болоод танай байр үнэгүйдлээ гэх хүмүүс нэлээд байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Хүмүүс байрны үнэ буурлаа, зарах гэсэн ч авах хүн олдохгүй л гэх юм. Би хувьдаа тэгэж бодохгүй байгаа. Бүх зүйлийг шалгаж нягтлаад  мэргэжлийн хүмүүс дүгнэлтээ гаргачихсан байхад өөрсдөө дүгнэх хэрэггүй шүү дээ.

-Та энэ байрандаа амьдраад хэдэн жил болж байна вэ?
-Би 1981 оноос хойш 34 жил энэ байрандаа амьдарч байна.

-Та бүхний тав тухыг алдагдуулахад хүргэсэн барилгын компани болоод Нийслэл, БХБЯ-ны албан тушаалтнуудад гомдолтой байна уу?
-Ер нь энэ мэт хариуцлагагүй зүйл хийж явдгаа одоо болих хэрэгтэй. Нэг хүний гаргасан хариуцлагагүй шийдвэр бүхэл бүтэн нэг байрны иргэдийг гэр орноосоо дайжихад хүргэлээ. Бид яах вэ гэхэд улсаас өч төчнөөн төгрөгийн зардал гаргаж нүүлгэн шилжүүлэлт хийж, ухсан нүхээ хүртэл дахиад битүүлж байна. Ийм байдалд хүргэсэн хүмүүст  хариуцлага тооцох нь зөв болов уу. Бид анхнаасаа л энд барилга барина гэхэд эсэргүүцэж хандаж болох бүх газарт нь хэлэхэд даанч бидний үгийг тоогоогүй. Ингэж явсаар байгаад л байдал ийм дээрээ тулсан.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hezee nurnaa 2015-05-28 15:29:03
    neeree l burhandaa zalbiraad amidarhaas daa, hen odoo ene bairiig sonirhoh ve dee. jijken gazar hodlolt bolhod l nurna daa
  • jervis 2015-05-27 10:47:52
    Ha ha Haanaas irsen tolbortei zuil vee!!!Uneniig helye.Tanai bairiig hen ch avahgui ,une yarih bolomjgui.Burhandaa morgood amidar.!!!
  • зочин 2015-05-27 08:18:55
    16-р байрны зарим нэгэн хүн үнэтэй хувийн эмнэлэгт хэвтчихээд сэтгэл санааны хохирол гээд мөнгө яриад зурагтаар гарч байсан нь огт таалагдаагүй шүү.
    • irgen 2015-05-27 08:56:01
      Manaihaas oor gazart bol uu hlaarai geed l ogno doo. Manaihan ch yestoi bor zurheeree yumdoo
  • зочин 2015-05-27 07:39:25
    Зай засваргүй чигжээд байхаар тэгдэг юм.Одоо ойрхон ойрхон барилга барихаа болиоч
  • зочин  2015-05-27 05:59:19
    газар ухаж , барилга барих болохоор мөнгөтэй , хүмүүсийн хохирол өгөх болохоор яагаад мөнгөгүй болдог юм вэ засгаас гаргасан мөнгийг компаниас түргэн гаргуулаач...
  • зочин 2015-05-27 04:05:55
    Одоо танай байр зарагдахгүй, мэддэг хүн бол огт авахгүй дээ, Батүүлийн өндөр барилга барих зөвшөөрөл