Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан тоглоомын газрыг хаалаа
Насанд хүрээгүй хүүхэд шөнө оройн цагаар тоглоомын төвд тоглож байна гэсэн эцэг эхчүүдийн  удаа дараагийн гомдлын дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамжинд байрлах “Аз ресурс” ХХК-ний “Бий” тоглоомын төвд энэ сарын 21-ны өдөр холбогдох байгууллагууд шалгалт явуулжээ.

Тухайн аж ахуйн нэгж нь Монгол улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Ариун цэврийн тухай”, “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”, “Соёлын төлбөрт үйлчилгээний журам”-ыг тус тус зөрчсөн үйлчилгээ явуулсан тул энэ сарын 7-ны өдөр Нийслэлийн Соёл урлагийн газрын  А/08 дугаар тушаалаар зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байна.
Гэвч тус газрыг үйлчилгээгээ хэвийн явуулсаар байна гэсэн иргэдийн гомдлын  дагуу Баянгол дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, УБЦТС ХҮТ хамтран дээрх шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар “Bee” тоглоомын төв нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан нь тодорхой болсон тул УБЦТС ХҮТ-ээс цахилгааныг нь хязгаарлан, лацдах арга хэмжээг авсан байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.