Дугаарын хязгаарлалт давхар дугаарын бизнесийг цэцэглүүлж байна
Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс автомашиныг улсын дугаараар нь ялгаж нэг өдөр замын хөдөлгөөнд орохыг нь хориглосон. Тэгвэл энэхүү дугаарын хязгаарлалт эхэлснээс хойш давхар дугаар ашиглах явдал газар авсан юм. Тухайлбал, давхар дугаарыг оноор нь авч үзвэл 2013 онд таван сарын хугацаанд 180 гаруй, 2014 онд 110 гаруй давхар дугаарыг илрүүлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, иргэд давхар дугаар хэрэглээд дэмий гэдгийг ойлгож эхэлжээ. Иргэдээс ирэх давхар дугаартай холбоотой гомдол ч буурах хандлагатай байгаа гэдгийг албаныхан онцолж байна. 

Уг асуудлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Манайхаас давхар дугааруудыг илрүүлэн материалыг нь Замын цагдаагийн газарт өгдөг. Дээд тал нь нэг дугаарыг долоон өөр тээврийн хэрэгсэл зүүдэг тохиолдол бий. Ер нь дунджаар нэг дугаарыг гурван машин хэрэглэх нь нийтлэг үзэгдэл болоод байна. 

Одоогоор манайд 200 гаруй давхар дугаарын бүртгэл байна. Үүнээс үзэхэд нэг дугаарыг 3-4 машин хэрэглэдэг нь 30-35 хувьтай. 2-3 машин нэг дугаарыг дундаа хэрэглэдэг 50-60 хувь нь байгаа юм” гэжээ. Гэхдээ сүүлийн үед давхар дугаар ашиглах явдал багассан гэдгийг албаныхан хэлж байна.

Гэвч энэ асуудал тийм ч амархан арилахгүйг олон жишээнээс харж болно.Тухайлбал  саяхан нэг машинд найман дугаар ашиглаж байсан тухай цахим ертөнцөд хэсэгтээ шуугьсан. Энэ бүхнээс үзэхэд Нийслэлийн удирдлагуудын автозамын түгжрэлийг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа энэ ажил төдийлөн үр дүнтэй болж чадахгүй байгаа нь харагдаж байна.

Нөгөөтэйгүүр  давхар дугаар ашиглаж байгаагийн ард хэн нэгэн эрх мэдэлтний бизнес ч байхыг үгүйсгэхгүй. Мэдээж хэрэг нэг автомашинд хэд хэдэн дугаар ашиглах нь энгийн иргэний хийж чадах ажил биш. Иймд хийж хэрэгжүүлж буй ажлыг хууль бус бизнесээр үгүй хийдэг энэ байдлыг халах цаг нэгэнт болжээ. Үгүй бол Нийслэлчүүд бид замын түгжрэлтэйгээ үүрд үлдэх нь.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ubtr 2015-05-27 10:28:50
    dugaariin hyazgaarlalt yostoi heregtei hervee hyazgaarlahgui bol medeej tugjirel ihseh n todorhoi sh dee
  • Баяраа 2015-05-27 10:12:56
    Төв рүү орох татвараа хэрэгжүүл, бүх зогсоолыг төлбөртэй болго, харин дугаарын хязгаарлалтаа зогсоо. Энэ чинь онцгой үед ,түр авдаг арга хэмжээ
  • Дорж 2015-05-27 09:53:06
    Зөв ш тээ татвар авах хэрэгтэй штээ, Дэмий сэлгүүцсэн юмнууд зөндөө л байдаг шт. ахиухан өндөр тавар тавьбал баярлах болно.
  • te 2015-05-27 08:22:33
    jinger yuma
  • зочин 2015-05-27 05:37:21
    Төвөөр явсан тээврийн хэрэгслээс сар бүр 50 мянган төгрөг Батүүл авна гээд байсан, яагаад гэвэл ихэнх нь дэмий сэлгүүцэж яваа гэсэн шүү
  • TSY HUA ELBEGDORJ 2015-05-27 05:17:20
    Ene hujaa sanaachilsan um Dutuu hugjiltei hujaa