Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалт ирэх сард дуусна
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 130 га газарт барьж буй “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажил ирэх зургаадугаар сард дуусах ажээ. Эхний ээлжийн бүтээн байгуулалтад 20 тэрбум төгрөг  төсөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар 300 зогсоолын 30 гаруй хувь нь борлогдсон бөгөөд автомашины бизнес эрхлэгчид 3-3.5 жил төлөх түрээсийнхээ үнээр эл цогцолборт өмчтэй болох юм байна. Нэг машины зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр  борлуулж буйг албаныхан хэллээ. Энэхүү цогцолборт Авто Тээврийн Үндэсний Төв байрлаж оношилгоо, бүртгэл, шилжилт, дугаар үйлдвэрлэл зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлэхээс гадна даатгал, нотариатаас эхлээд худалдаа, үйлчилгээний байгууллагууд байрлах аж. 

Эхний ээлжинд 6000 гаруй автомашины зогсоол ашиглалтад орно. Япон, Солонгос, Америк-Европ, хуучин автомашин гэсэн ангиллаар автомашинуудыг дөрвөн талбайд  байрлуулах юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • асдөса 2015-07-17 04:26:57
    хаха буурал мянгуужингийн үлгэр
  • Batuuld 2015-05-28 02:04:50
    Odoo hiisen zuilee taiarai Batuulee! Zurag haruulaad baihuu ?
  • зочин 2015-05-27 07:48:20
    Юу.тэнд хийсэн юм бэ?хийсэн бүтээсэн зүйлийнхээ зургийг ядахдаа тавиачээ. ХАРИН Ч САЙХАН ХУДЛАА ШААХ ЮМАА БОЛЬ БЛЬ
  • зочин 2015-05-27 03:33:32
    МАШ ЗӨВ ЮМ ХИЙЖ БАЙНА, АМЖИЛТ
  • м 2015-05-27 03:31:26
    хийсэн зүйл нь харагдахгүй л байх шиг байх юм
  • bbb 2015-05-27 03:00:52
    nuumeerguil bn shuu . bur bolohgui bol interneted ornoo