Улаанбаатарт "урт автобус" шиг хэрэггүй зүйл алга

Манайд замын түгжрэл гэж бүгдийг бухимдуулсан нэг асуудал байдаг. Энэ асуудлыг гадны улс орнууд ялангуяа европын орнууд зам, хот байгуулалтаа  зөв шийдвэрлэснээр зохицуулдаг. Харин азийн орнууд хүн ам, нягтаршил ихтэй ч давхар зам барихаас гадна нийтийн тээврийн чиглэлийг сайжруулснаар шийдэж болдогийг харуулсан байдаг.

Харин манайд бүх зүйлс эсрэгээрээ харин ч нийтийн тээвэр нь өөрөө замын түгжрэл үүсгэх гол хүчин зүйл болсоор байна. Тодруулбал, манай төв замаар том том автобусууд ар араасаа эгнэж зогсчихдог. Эсвэл 3-р эгнээнээс 1-р эгнээ рүү шилжих гэж бүх эгнээг хаадаг. Ингээд л хэдэн минут үргэлжлэх түгжрэлийг бий болгодог. Түүнээс нь болоод дараагийн уулзвар дээр, түүний дараагийн уулзвар дээр түгжрэлүүд үүсдэг. Энэ бол Улаанбаатар хотын бодит байдал.

Үүнийг хэрхэн шийдэх, түгжрэлийг хэрхэн багасгах болох вэ. Энгийн жишээ байна. Юу вэ гэвэл Нийтийн тээврийн нэг чиглэлд явж байгаа автобуснуудын тоог цөөрүүлэх, заримыг нь бүр хасах, явах чиглэлийг уртасгах, зарим хэсэгт богиносгох зэрэг арга хэмжээг авч болохоор байна.

Энд автобус нэмэх тухай огтхон ч дурдаагүй гэдгийг сануулъя. Манай урд хөршийн Шиньжин, Хонгконг зэрэг хотуудад нийтийн тээврийн явах чиглэлийг уртасгах байдлаар шийдвэрлэжээ. Ингэхдээ босоо болон хөндлөн чиглэлд нийтийн тээврийн явах чиглэлийг уртасгаж, харин хот дотор богино зайд жижиг автобус явуулж байхаар шийдвэрлэсэн байгаа юм. Энэ нь ч үр дүнгээ өгч хотын замын түгжрэлд дэх нийтийн тээврийн нөлөөлөл буурсан байна.

Манайхаар Долоон буудал-Зайсан, Офицер- 5шар гэх хоёр чиглэлд явах нийтийн тээвэрт зохицуулалт хийж болмоор харагддаг. Энэ чиглэлд хэтэрхий олон автобус явдаг учраас л хотын төв болон, ачаалал ихтэй уулзварууд дээр түгжрэл үүсгэж байна. Багшийн дээдийн автобусны буудал орчимд хэчнээн автобус ар араасаа зогсч, тэр хэрээр ачаалал үүсгэдэг болохыг бид нүдээрээ харж, мэдэрч байгаа. Тэгвэл энэ олон автобусыг өөр, сийрэг хөдөлгөөнтэй чиглэлд явуулахаар шийдвэрлэвэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулах боломжтой гэж харж байгаа юм.




Нисэх-МУИС гэх чиглэл байхад Яармаг-Багшийн дээд гэсэн давхацсан чиглэл байна. Мөн Толгойт- Зах гэсэн чиглэл байхад Зүүнсалаа- Халдварт гэсэн чиглэл ч байна. 3,4 дүгээр хорооллын чиглэлд маш олон автобус явдаг. Эсрэг тийш 19 дүгээр хорооллын зүг ч олон автобус явж байна. Гэвч зорчигчид унаагаа хүлээсээр ... автобус нь байдаггүй ... цагаасаа хоцордог ... битүү чихсэн ирдэг ... гэх мэт асуудлууд нь дээрх чиглэл давхцдагаас болоод нэг буудал дээр олон автобус зогсч бие биенийхээ хөдөлгөөнд саад учруулах, урдуур нь дайрах, уралдах зэрэг нөхцөл шалтгаануудыг бий болгосоор байгаа юм.

Саяхан нийслэлээс нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээнд иргэд янз бүрийн байр суурьнаас хандсан ч энэ зохицуулалт нь замын хөдөлгөөнд ачаалал үүсгэлгүй зорчих боломжийг бий болгож чадсан гэж харагдсан. Өөрөөр хэлбэл байгаа автобуснуудаа чиглэл бүрт зохистой хүртээмжтэйгээр хуваарилаад өгчихвөл замын түгжрэл гэх асуудлыг шийдвэрлэх нэг гарцыг нээж байна гэсэн үг юм.

Гэвч манай хотын удирдлагууд одоо ачааллаа дийлэхгүй байгаа зам дээр дахин автобус нэмж оруулах тухай асуудалд л анхаарлаа хандуулаад байгаа нь харамсалтай. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө, зөвлөмж авч байгаа нөөц боломжоо ашиглаж болохоор байтал төсөв, хөрөнгө зарлагадан байж автобус авсаар л байна шүү дээ.
 
Тодруулбал, Нийслэлийн Тээврийн газраас хүчин чадалтай, 18 метр урт, 120 хүний суудалтай угсраа автобусыг оруулж ирэхээр болсон. Эхний ээлжинд 20 ширхэг автобус оруулж ирэх нь тодорхой болоод байгаа. Ер нь энэ ондоо багтан 70 ширхэг урт автобус оруулж ирэхээр төлөвлөсөн тухай албаны хүн мэдээлсэн байх юм.

Гэтэл тэрхүү урт, угсраа автобусыг явуулах боломж Улаанбаатар хотын нөхцөлд бий билүү гэж асуумаар. 18 метр урттай 70 ширхэг автобус замаар зорчино гээд төсөөлье. Автобусны буудал дээрээ хэрхэн багтах вэ. Хоёр автобус битгий хэл нэг автобус багтаах хэмжээний буудал нийслэлийн төв зам дагуу хэчнээн байгаа бол. Үүн дээр одоо явж байгаа автобуснууд зогсох, хүнээ буулгах, суулгах хэрэгтэй болно. Тэгэхээр нэгдүгээр эгнээнд багтаж зорчигчдоо буулгаж, суулгана гэдэг хүндхэн асуудал болох нь. Нийтийн тээврийнхэн сураагүй биш хоёрдугаар эгнээнээс энэ асуудлыг шийдвэрлэчихнэ. Ингэснээр нэг, хоёрдугаар эгнээг нийтийн тээврийнхэн бүрэн эзэмших нь гэж харагдаж байгаа биз.



Дараагийн асуудал, одоо замын хөдөлгөөнд оролцож буй автобус, нийтийн тээврийнхэн гурван эгнээг бүрэн эзэгнэж байж, нэлээд юм болж байж л тойрог хийдэг. Тэгэхээр 18 метр урттай автобус яаж эргэх вэ. Нэг л төсөөлөгдөж өгөхгүй байгаа юм.

Тэгвэл 18 метр урт автобусандаа зориулж нийслэлийн замыг засварлахаар болсон байна. Эвдрэлтэй, засварлах шаардлагатай, энхэл донхол, хорхойтсон шүд шиг замууд улаанбаатар хотод олон бий. Гэвч тэдгээр замыг засварлахын оронд шинээр орж ирэх автобусандаа зориулж илүү хөрөнгө зарцуулах нь. Эхний ээлжинд 5 шараас, Офиферын уулзвар хүртэлх зам, автобусны буудал зэргийг засварлахаар болсон байна. Хоёр буудлын эцсийн зогсоолд автобус буцаж эргэх талбай хийхээс авахуулаад 3120 метр урт хайс, 5480 м.кв тэмдэглэгээ, 8440 ширхэг товруутай цацруулагч, 20 ширхэг эгнээ тусгаарлах тэмдгийг тус тус хийхээр болоод байгаа аж. Албаны хүмүүс л ийм мэдээллийг өгч байгаа боловч өнөөдөр Офицер болон 5 шард “урт автобусанд зориулсан” зам засварын ямар ч ажил өрнөхгүй байгаа харагдав.

Тэгвэл энэ жил зам засварын ажилд 91.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ хөрөнгийн ихэнх нь урт автобусыг таатай зорчуулахад зарцуулагдана гэж ойлгож болох нь.

Ингэж зардал чирэгдэл болох шаардлага байсан уу гэж дахин дахин асуумаар. 2009 онд нийтийн тээврийн парк шинэчлэл нэрээр 400-аад автобус авч байсан. Тэдгээр автобус хайчсан бэ. Мөн Монголчууд эх орондоо эко автобус, тролейбус үйлдвэрлээд байсан гэсэн яасан бэ. Бидэнд, Улаанбаатарчуудад автобуснаас их юм алга. Гэвч манай удирдлагуудад гаднаас дахин дахин худалдаж авахаас өөр гарц харагдахгүй байгаа бололтой юм.



“18 метр урт автобус үйлчилгээнд гарвал та хэрхэн хүлээн авах вэ” гэсэн асуудлаар зарим хүмүүстэй ярилцлаа. Автобус хүлээн зогсч байгаа ихэнх иргэд “Нийслэлийн удирдлагуудын нийтийн тээврийн салбарт хийхээр төлөвлөж буй ажлуудыг дэмжиж байгаа. Гэхдээ урт автобус цаг үеэ олсонгүй” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Д.Ганбаатар: Одоо бид автобусаа хүлээгээд л зогсож байна. Урт автобустай болчихоор энэ асуудал шийдэгдэхгүй байх. Харин ч түгжрэл нэмэгдэнэ гэж харж байгаа. Хэн нэгний бизнес л яваад байх шиг байна гэж ойлгогдсон. Уг нь Монголдоо автобус үйлдвэрлэдэг боллоо гээд л тууз хайчилж, нээлт хийгээд байсан биз дээ. Тэгсэн гаднаас л автобус худалдаж аваад байх юм.

н.Оюунсүрэн: Уг нь хотын даргын санал санаачлагуудыг байнга дэмждэг. Нийтийн тээврийн салбарт шинэчлэх хийх хэрэгтэй. Цаг нь ч болсон. Гэтэл арай л хийсвэр сэтгээд байна уу л гэж харагддаг. Урт битгий хэл богино автобус нь замаар явахад хүндрэлтэй байгаа шүү дээ. Үүнийг олж харахгүйгээр замын хөдөлгөөн, нийтийн тээврийн салбарын асуудлыг шийдвэрлэнэ гэж байхгүй байх аа.

Г.Дулам: Автобус хүлээх хэцүү. Тиймээс олон автобустай болохыг дэмжиж байна. Хол замд чихэлдэж явах үнэхээр хэцүү. Урт автобусаа хурдан оруулж ирээрэй гэж хэлмээр байна.   
 
Х.Номин: Урт автобустай болвол гоё шд. Гэхдээ манай гэрийн тийшээ явахгүй л байх даа. Хотын төвөөр л явах юм шиг байна лээ тээ.

М.Болдбаяр: Нөгөө railbus шиг  юм болвол яана. Хэсэг явж байгаад л хайчсан нь мэдэхгүй алга болчихвол яах юм бэ. Дэмий л мөнгө үрж байх юм. Өөр хийх ажил зөндөө л байна. Улаанбаатар хотод автобуснаас их юм алга. Гол нь зөв зохион байгуулалт л хэрэгтэй юм шиг санагддаг.

н.Ариунгэрэл: Автобус хүлээж цаг алдахгүй болчихвол зам дээрх автомашинууд ч бас цөөрөх юм шиг санагддаг. Ажилдаа явахдаа заавал машин унахгүйгээр автобусаар яваад байж болдог болчихвол сайхан л байна. Түүнээс автобус нэмж авах уу үгүй юу гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Замын түгжрэл зэрэг олон асуудлаа шийдвэрлээсэй гэж л хүсч байна. 
 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tselmeg 2015-08-14 03:39:46
    Turiinhon yamar biznes ashigtai baina tiishee tatvariin mungiig hurongo oruulaltaar hiigeed daraa ny uilchilgeenii zardald ashgaasaa ih mungu tusvoos zardag.
    202.179.28.204
    Мэдэгдсэн Хариулах
  • g 2015-07-25 13:11:23
    Ene bichigdsen bvgdl vnen shvvdee
    119.204.14.60
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-06-02 10:33:04
    ene urt abtobusig oryylj irie gj shiidsen nuhur tag huduunii nuhur bh ha ha ha .
    150.129.141.7
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-28 10:31:25
    Urt avtobus demii bhaa
    202.131.244.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-28 01:04:14
    Одоогийн 8 м. автобус нь уртадаад байхад 21 болгодог нь үнэхээр тэнэг асуудал. Урьдах реалбус, тамхины амбаар, хогны уут, зуух гээд элдвээр мөнгө угаах юмдаа
    203.194.114.252
    Мэдэгдсэн Хариулах
  • зорчигч 2015-05-27 23:50:18
    Ойрын өдрүүдэд автобус баазынхан ажил хаяад хотын замын хөдөлгөөн сийрэг түгжрэлгүй сайхан л байна
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • bataar  2015-05-27 19:26:49
    Manai mongolchuudiin tolgoi bas l mundag ajillana shuu. Oor yu helehev.
    199.119.235.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Туяа 2015-05-27 13:43:50
    Ядахдаа баруун 4 замаас зуун 4 зам хуртэл явах унэгуй эсвэл бага унээр уйлчилдэг маршрут гаргаад автобусны давхцлаа замын тугжрэлийн хамт арилгаасай.
    112.72.13.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-05-27 12:59:28
    Нийтийн тээвэрийн салбарт Доржсүрэн байсан цагт хэзээч урагшлахгүй "Хана плазагаа бөөцийлөхөөс хэтрэхгүй" хөөрхий, бодлогоо зөв барьж явуулах хэрэгтэй урагшлъ...
    122.201.31.1
    Мэдэгдсэн Хариулах
  • IRGEN 2015-05-27 12:51:19
    Yamar teneg n iim yum boddog ba aa yachij bodson iim DED BUTETS MUUTAI IIM JIJIG HOTOD yamar luivarchin n luivar hiij iim shiidver gargadag ba aa daraa n baaha...
    92.240.179.82
    Мэдэгдсэн Хариулах
  • jagaa 2015-05-27 12:46:18
    Batvvl menge ideh shine arga ni daraa byryy bjee geed reilbys shig yum bolnoo Batvvl teneg yum bolob uu eer olon arga bii
    150.129.141.236
    Мэдэгдсэн Хариулах
  • наса 2015-05-27 11:23:29
    Удахгүй гоё юм болно оо. Онигоо ч юм шиг
    112.72.13.105
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-05-27 10:37:16
    Ами, чи дут.
    112.72.13.11
    Мэдэгдсэн Хариулах
    • Чи өөрөө дут 2015-05-28 03:11:44
      бас дутуулчихаарай.
      203.160.55.116
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-27 09:05:21
    Зүгээр л мөнгө завших арга. Ер нь мөнгө цохих гэж л элдэв ажил гаргаад байгаам даа.
    202.170.80.32
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-27 08:59:40
    уг нь зам, дэд бүтэц зэрэгтээ тааруулж нийтийн тээвэр ямар байхыг шийдмээр. манай авилгачид эхлээд авилга авах, мөнгө идэх асуудлаа шийдээд байх юм.
    203.91.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  • pop 2015-05-27 08:34:35
    Yaxaw awchirsan urt awtobusaa zowxon xotiin zvvnees baruun ergelt xiixgui shuluun chigleld dangaar n yawuulaad jijig awtobusaa xotiin zaxiin chigleld yawuul.
    112.72.13.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2015-05-27 08:03:08
    Algaa alga
    49.0.152.221
    Мэдэгдсэн Хариулах
  • АЛНАА 2015-05-27 06:26:38
    ҮҮЛЭН ҮСТ ЦОХИО Л ГАРЧ БАЙВАЛ ХҮН АЛАХААС БУЦАХГҮЙ
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • ГАнхүү 2015-05-27 05:58:57
    Хотоос ардчилсан намыхныг зайлуулбал ядаж мэргэжлийн ном сонссон хүмүүс шийдвэр гаргах байх даа. одоогийн хотын захиргаа бол хэнээс юу унагааж болох вэ гээ л
    202.55.183.109
    Мэдэгдсэн Хариулах
  • mangar 2015-05-27 05:52:12
    АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ СОЛЬДОГ БУУДАЛ ТӨВГҮЙГЭЭР ТОМ АВТОБУС ХЭРЭГГҮЙ. БИ ЗОХИЦУУЛЖ ЧАДНА
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Дулам 2015-05-27 05:32:46
    Ямар тэнэг хумуус удирдах албанд очидогийн сонгодог жишээ энэ! 1сая хунтэй хотын тээврийг зохицуулах амархан ш дээ!
    43.242.243.213
    Мэдэгдсэн Хариулах
  • teneg 2015-05-27 05:19:38
    bga abtobusaa yaj zohitsulah be gj bmar yum yun urt abtobus be erguu yumnud dandaa teneg ajil hi erguuteh yuma tenegleser bgad duuslaa
    150.129.142.123
    Мэдэгдсэн Хариулах
  • mongolchuud  2015-05-27 05:11:20
    niitiin teevriin bolon jolooch nariin hodolgoonii uhamsar alga ternees bolj tugjirel usej baihgui yu ternees bish zamdaa bish olon busandaach bish um
    77.11.189.162
    Мэдэгдсэн Хариулах
  • тулга 2015-05-27 04:04:18
    Одоогийн хотын удирдлаг хүүхэд байхдаа мөрөөдөж байснаа гүйцээж байх шив дээ
    202.70.44.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-27 04:03:43
    Үйлчилгээ сайжруулах нэрийн доор мөнгө олох арга нь, ямар ч судалгаагүй хийдэг зүйл ээ, хийж байна, Райлбус, одоо энэ, хотын дарга нарын бизнес, ичихээ больжээ ...
    122.201.24.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganaa 2015-05-27 04:00:15
    urt boginiig n anxaarch bgaa neg ch hun bhgui ymr neg awtobus awbal hed n minii halaas ruu oroh ve gedeg l bodol niisleliin shat shatnii hulgaichuudad bga
    103.229.123.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Бод 2015-05-27 03:54:54
    Хэрэггүй гэдгийг сургуулийн хүүхэд хүртэл хэлнэ. Хотын удирдлагууд т.э.н.э.г юмаа.
    66.249.84.248
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-27 03:40:35
    дээрх сэтгүүлчийн бичсэнтэй санал нэг байна. Үнэтэй автобус авч мөнгө үрж байхаар одоо явж байгаа автобуснуудаа зохицуулаад явуулмаар юм. урт автобус хэрэггүй
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах