Засгийн газрын ээлжит хуралдаан болж халаа сэлгээ хийгдлээ. Тодруулбал, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тэрээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа аж.
Б.Болдбаатарыг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Төрийн албаны зөвлөлөөс ЗГХЭГ-т хандаад байсан билээ.
Тэгвэл энэ өдрийн хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт нэг томилгоо хийв. Тодруулбал тус газрын зөвлөлийн гишүүнээр Б.Энхзаяг томилох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Ами
Olloo.mn