“Оюутны хавар 2015” урлагийн нэгдсэн тоглолт болно
10:00 цагт МХЕГ, ЦЕГ хамтран Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх зорилгоор явуулах шалгалт хийнэ. Нээлт МХЕГ-ийн байранд болно.
 
10:00 цагт "Улаанбаатар чуулга"-ийн байранд Хүүхдийн байгууллагын түүхэн 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна.
 
10:00 цагт Монголын Үндэсний Музейн Монгол нутаг дахь эртний улсууд Түрэгийн хаант улс, Хүннү гүрний танхимуудын шинэчлэлийн ажлыг БНТУ-ын ТИКА байгууллагаас хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Монголын Үндэсний музейд болно.
 
11:00 цагт ЮНЕСКО /Японы Итгэлцлийн сангийн “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийн талаарх Хэвлэлийн бага хуралд урьж байна.Уг төслийн талаарх хэвлэлийн бага хурал “Монгол нюьс”мэдээллийн төвд болно.
 
11:00 цагт "Good neighbors" Олон Улсын Байгууллагын Хан-Уул дүүрэг дэх Яармаг Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр нь тухайн орон нутгийн иргэдийн оролцоотойгоор тэдний санал санаачлагыг дэмжин, анхны Хэрэглэгчийн Хоршооны хүнсний дэлгүүрийг үүсгэн байгуулсан бөгөөд дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаа ХУД-ийн 5-р хороо, Яармагийн 20-р гудамж Ахуйн үйлчилгээний байранд болно.
 
11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр мэргэжил олгох сургалт зохион байгуулдаг Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийн Боловсролын Сэргээн Засалтын Хэлтсийн мэргэжлийн ангиудын "МЭРГЭЖИЛ СУРТЧИЛАХ ӨДӨРЛӨГ"  СЗХҮТ-ийн хурлын танхимд болно.
 
12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны нэрэмжит Шатар ухаан-2015 тэмцээний зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийнэ.
 
14:00 цагт “Оюутны хавар 2015” урлагийн нэгдсэн тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэн /Хүүхдийн парк/-д болно.
 
14:30 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Европын Холбооноос Монгол Улсад хавсран суугаа Төлөөлөгчийн Газар хамтран “ЕВРОП, МОНГОЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт уулзалт-семинар Монголын Шинжлэх Ухааны Академийн хурлын танхимд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.