Нийслэлд бага сургууль, цэцэрлэг барих зориулалтаар газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/456 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан нийслэлийн Боловсролын газарт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны баруун талд 0.5 га, Багануур дүүргийн  2 дугаар хороо, Нуур хороололд 0.5 га, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ трейд” ХХК-ийн эзэмшил газрын баруун хойд  талд 0.5 га газрыг бага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрх олголоо.
 
Дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, барилга угсралт хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газарт тус тус даалгав.
 
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-27 01:50:58
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!