Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хойшлуулав
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Д.Дэмбэрэл нарын гишүүд горимын санал гаргаж гишүүдийн олонхи дэмжсэнээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв.

Д.Дэмбэрэл гишүүн дээрх хуулийн төслийг зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх нь учир дутагдалтай юм. Учир нь хуулийн төсөл өөрөө олон төрлийн харилцааг хөндөж байгаа тул Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх шаардлагатай. Тиймээс уг асуудлыг Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар дахин оруулж хэлэлцүүлсний дараа хэлэлцэх саналтай байна гэсэн юм.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ 2015-05-26 13:26:27
    ТӨРИЙН ТОЛГОЙД СУУГАА НӨХДИЙН ТҮРҮҮВЧ ТҮНТИЙГЭЭД ЛТҮМЭН ОЛОН ЯДУУРААД Л 202.21.106.144