Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг шалгажээ

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас аймгийн цагдаагийн газрын Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах  эрх бүхий албан тушаалтнуудаас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хууль  зүйн  үндэслэлийг  2015 оны эхний  улирлын  байдлаар шалгасан байна.

Шалгалтаар захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахдаа худал мэдээлэл өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулах хуулийн заалтыг буруу баримталдаг, гомдол, гаргагч болон зөрчил гаргагчаас тайлбар авахдаа зарим жижүүрийн офицерүүд Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлийг сануулдаг, зөрчлийн тэмдэглэлийг хуульд заасан  шаардлагын  хэмжээнд хөтөлдөггүй, зөрчлийн тэмдэглэл үйлдэхдээ захиргааны зөрчил гаргагчид  хуульд заасан эрхийг танилцуулдаггүй, зөрчлийг бүрэн гүйцэд шалгаагүй, гомдол гаргагчид тодорхой хэмжээний гэмтэл учирсан байхад шинжээч томилж гэмтлийн зэргийг тогтоолгон гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгалгүй орхигдуулдаг, хууль буруу хэрэглэж шийтгэвэр бичдэг, гомдол гаргагчид хариу мэдэгддэггүй,  эрх бүхий албан тушаалтанд хариуцлага ногдуулахдаа “Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр”, “Захиргааны шийтгэл ногдуулах тухай тэмдэглэл”, “Захиргааны шийтгэл ногдуулах тухай тогтоол”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тогтоол”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэвэр” гэж өөр өөр эрх зүйн акт үйлддэг,  зөрчил гаргагчийг захиргааны журмаар албадан саатуулсан талаар шүүхэд мэдэгддэггүй, захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг яаж шийдвэрлэсэн, хаана, хэнд шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэл үйлдэж хавсаргадаггүй зэрэг  зөрчил  илэрчээ.

Шалгалтын дүнг Прокуроруудын  зөвлөлийн хурлаар  хэлэлцүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах, олон зөрчил гаргасан албан хаагчид хариуцлага тооцуулахаар аймгийн Цагдаагийн  газарт  Прокурорын  шаардлага   хүргүүлсэн байна.
 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ 2015-05-26 13:27:01
    ТӨРИЙН ТОЛГОЙД СУУГАА НӨХДИЙН ТҮРҮҮВЧ ТҮНТИЙГЭЭД ЛТҮМЭН ОЛОН ЯДУУРААД Л 202.21.106.144
    202.21.106.144
    Мэдэгдсэн Хариулах