АНЭУ, Австрали улсууд манай улсад Элчин сайдын яамаа байгуулах хүсэлтээ ирүүлжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд холбогдох компаниуд гарын үсэг зурсан. Энэ үйл явдал манай улсын гадаад нэр хүндэд эергээр нөлөөлж, зарим улс орон Элчин сайдын яамаа харилцан байгуулах санал тавьж эхэллээ.

Тус төлөвлөгөөг үзэглэсний маргааш буюу энэ сарын 19-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай түүний ордонд уулзсан. Энэ үеэр ноён Мухаммед Бин Рашид Аль Мактум Элчин сайдын яамаа Монгол Улсад байгуулах саналаа илэрхийлж, энэ асуудлаар хоёр тал ойрын үед шийдвэр гаргахаар тохиролцсон юм.

Мөн Австрали улсын Засгийн газар манай улсыг хамаарч байсан Консулын газраа Улаанбаатар хотод Элчин сайдын яам болгон өргөтгөхөөр шийдвэрлэснийг Бүгд Наймардах Солонгос улс дахь Австралийн Онц  бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Виллиам Патерсон Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ирүүлсэн захидалдаа дурджээ.

Тэрээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсанд талархал илэрхийлээд энэ үйл явдал нь хоёр талын итгэлцэл, Монгол Улсын хөгжлийн төлөөх бүтээлч харилцааны үндэс суурийг дахин тавьж буй хэрэг юм гэж онцолжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.