Монгол Улсын Ерөнхийлөгч Мянганы сорилтын корпорацийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хатагтай Дэйна Хайд энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МСК-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд нар хоёр дахь компакт гэрээний онцлог, Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс нь АНУ-ын МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор 2014 оны 12 дугаар сард шалгарсан юм.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцох ажлыг хариуцсан Ажлын хэсэг, компакт гэрээг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй Үндэсний ажлын алба байгуулаад байгаа талаар ярилцлаа. Тус Үндэсний ажлын албаны удирдлага мөн уулзалтад оролцлоо.

МСК нь хоёр дахь компакт гэрээг харьцангуй цөөн улстай байгуулдаг. Тийм учраас уг гэрээг хэрэгжүүлэх улс орны хувьд тавигдах шаардлагууд нэмэгддэг юм байна. Уг гэрээг боловсруулахад 2 жил орчим хугацаа шаардагдах бөгөөд компакт гэрээ хүчин төгөлдөр болсны дараа 5 жилийн хугацаанд төслүүдийг хэрэгжүүлдэг болох талаар уулзалтын үеэр хатагтай Дэйна Хайд танилцуулав.

МСК-ийн зүгээс санхүүжилт хийх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх салбарыг тодорхойлохын өмнө Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар судалгаа хийх юм байна. Уг судалгааг Үндэсний ажлын алба эхлүүлсэн байна. МСК-ийн шугамаар буцалтгүй тусламж авах орны Засгийн газар компакт гэрээ хэрэгжүүлэх эрмэлзэл, үүрэг амлалтаа батлах, гэрээ боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд МСК-ийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байх нь чухал юм байна.

Компакт гэрээ байгуулах улс орныг шалгаруулах шийдвэр гаргахдаа тухайн улсын ардчилсан засаглалыг бэхжүүлэх, эдийн засгийн эрх чөлөөг хөгжүүлэх, авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлсийг харгалзан үздэг аж. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Улс эдгээр үзүүлэлтийг амжилттай биелүүлж чадсан тул ийнхүү МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгарчээ.

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ 2015-05-26 13:42:27
    ТӨРИЙН ТОЛГОЙД СУУГАА НӨХДИЙН ТҮРҮҮВЧ ТҮНТИЙГЭЭД ЛТҮМЭН ОЛОН ЯДУУРААД Л 202.21.106.144
    202.21.106.144
    Мэдэгдсэн Хариулах