Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сэтггүүлчдэд мэдээлэл хийв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.05.26/ Төрийн ордны “Г” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тус байнгын хороонд зөвхөн энэ онд гэхэд 199 өргөдөл ирснээс дийлэнх нь хэлмэгдэсдийн ар гэр, үр хүүхдүүдээс нь хаягладаг болохыг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлээд “Өнгөрсөн гурван жилтэй харьцуулбал энэ онд Өргөдлийн байнгын хороо харьцангүй их өргөдөл хүлээн авсны дийлэнх нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байдаг. Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн ахмадууд болох 87-94 насны 400 гаруй иргэн аж төрж байна. Эдгээр ахмадын бараг 90 хувь нь тэтгэмж болон нөхөн төлбөр авдаггүй. Тиймээс өдрөөс өдөрт цөөрч буй эдгээр буурлуудыгаа анхаарч манай Байнгын хороо Засгийн газарт чиглэл өгсөн мөн УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа. Энэ тогтоолын төслийн агуулга нь нөхөн олговор болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувьтай тэнцэх буюу нэг зуун мянга орчим төгрөг олгох тухай юм” гэлээ.

Тэрээр мөн 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нэг удаагийн нөхөх олговор олгох тухай хууль гарч хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдэд нь нэг сая төгрөг олгосон гэдгийг дурдав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.