Монгол эрдэмтэд Европын холбоотой хамтран ажиллана
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Европын Холбооноос Монгол Улсад хавсран суугаа Төлөөлөгчийн Газар хамтран “Европ Монголын эрдэм шинжилгээ, инновацийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт-семинарыг энэ сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монголын судалгаа шинжилгээ, инновацийн чадамж, бололцоо өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа бөгөөд Европчууд монголын судлаачид, шинийг санаачлагчидтай хамтран ажиллах, тэднийг дэмжихэд бэлэн байна. Уг уулзалт-семинар нь хоёр талын хамтын ажиллагаагаа хэрхэн бэхжүүлэх талаар хамтдаа төлөвлөхөд чиглэгдэж байна.

Хурлыг нээж Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин,  Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Дэд сайд, Б.Тулга,  Европын холбоог төлөөлж Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ив Дэлунэ нар үг хэлэх ажээ.

Хурлаар Монгол улсын ШУА-иас “Монгол улсын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний салбарын бодлого, олон улсын хамтын ажиллагааны стратеги”, “Horizon-2020: Үндэсний холбоо барих цэг” сэдвээр илтгэл тавина. Европын холбооны төлөөллийн зүгээс “Horizon 2020 хөтөлбөрийн хүрээнд Европын холбоо, Монгол Улс хамтран ажиллах боломжууд”, “Европын холбооны гишүүн орнуудын судалгаа, инновацийн бодлого, Монгол Улстай хамтран ажиллах боломж” зэрэг сэдвүүдээр эрдэмтэн судлаачдад мэдээлэл өгөх юм.

Семинарын үеэр Европын холбооны гишүүн орнууд, Европын Комиссын зүгээс Монголын судлаач, шинийг санаачлагчдад санал болгож буй боломжууд, хамтын ажиллагааны санхүүжилтийг Европын сэдэвчилсэн хөтөлбөрөөс авч болох арга хэлбэрийн талаар танилцуулах юм.  Монголын эрдэм шинжилгээний байгууллага, хувь хүмүүс Европын холбоо болон тэдний гишүүн орнуудын нилээд олон хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг аж. Ялангуяа Европын холбооны Судалгаа шинжилгээ, инновацийн "Horizon 2020" хөтөлбөр нь Европын холбоо, Монгол Улсын хооронд эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн салбарын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол түлхүүр болж байгаа юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tsoonh 2015-05-26 14:30:59
    koperniktei
  • ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ 2015-05-26 13:40:06
    ТӨРИЙН ТОЛГОЙД СУУГАА НӨХДИЙН ТҮРҮҮВЧ ТҮНТИЙГЭЭД ЛТҮМЭН ОЛОН ЯДУУРААД Л 202.21.106.144