15 дугаар тогтоол нь сайд дарга нарын далд бизнес болж байна
Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Шонхор шувууг  Гадаад хэргийн яам, улс төрчдөөс хол байлгая” сэдэвт хэвлэлийн хурал болов. Хэвлэлийн хурлыг “Монголын мэргэжлийн анчдын холбоо”, “Идлэг шонхор хамгаалах сан” ТББ –аас зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

2013 оны Засгийн газрын 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг  “Үндэсний бахархалт шувуу” болгон зарлаж, арилжаа худалдааны зорилгоор гадаад гаргахыг таван жилээр хориглосон байдаг.

Гэвч энэ тогтоол амьдрал дээр идлэг шонхорыг хамгаалж өсгөн үржүүлэх, улмаар улсын төсөвт ашиг нэмэгдүүлэх биш холбогдох яамдын сайд, хэдхэн  улс төрчдийн далд бизнес болж байна гэж тэд онцлов. Тиймээс арилжааны чиглэлээр таван жил гадаадад гаргахыг хориглосон энэхүү тогтоолоо хүчингүй болгож арилжааны чиглэлээр гадаадад гаргаж болно гэсэн хуулийн заалтыг сэргээж өгөхийг хүсч буйгаа илэрхийллээ.



“Монголын мэргэжлийн анчдын холбоо”-ны тэргүүн Д.Гэрэл “15 дугаар тогтоолд эрдэм шинжилгээний чиглэлээр гаргаж болно гэсэн нь бэлэглэлийн журмаар өгч болно гэсэн далд санаа биеллээ олж байна. Өөрөөр хэлбэл Гадаад хэргийн сайд нь шонхор шувууг бэлэглэх байдлаар өгч байна. Энэ нь уг шувууг үнэгүйдүүлж байгаа явдал. Нөгөө талаар ан амьтан хамгаалах  байгаль хамгаалагч, нөхөрлөлүүдийн чадавхийг сайжруулж чадахгүй байна. Уг нь идлэг шонхор шувууг арилжааны чиглэлээр авч өгч байхад улсын төсөвт их мөнгө төвлөрдөг байсан. Одоо тэгэх боломжгүй байна” гэв.

Өмнө нь нэг  идлэг шонхор шувууг арилжааны чиглэлээр барьж авахад 10.000 ам.долларын төлбөр хураамж улсад төлдөг байсан. Энэ мөнгө ховор шувуу, ан амьтанг хамгаалахад чиглэдэг байлаа. Манай улс 1993 зургаа, 1995 онд 14 шонхор шувуу гадаадад гаргаж байсан бол 2009 оноос хойш энэ тоо огцом өсч жилдээ 300-385 идлэг шонхор гадагш гаргадаг болсон байна. 

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.