​ОСНААУГ-ын дарга Ч.Бямбажавыг АТГ, ЦЕГ-т шалгуулахаар болсноо мэдэгдэв
ШӨХТГ-аас орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан. Хяналт шалгалтад тухайн орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын чиглэлээр голлох үйл ажиллагаа эрхэлдэг “Ард даатгал” ХХК, ”Улаанбаатар хотын даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК-иудаас гадна Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хамрагдаад байсан билээ.
 
Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “даатгалыг урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж ангилна”, 6.2-т “даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна”, 6.4-т “албан журмын даатгалын эрсдэл, нөхцөлийн талаарх нарийвчилсан зохицуулалтыг уг даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулна” гэж заасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 356 дугаар тогтоолоор баталсан “Сайн дурын ердийн даатгалын төрлийн жагсаалт”-д заасныг үзвэл орон сууцны хөрөнгийн болон хариуцлагын даатгал аль аль нь сайн дурын ердийн даатгалын хэлбэрт хамаарахаар байгаа юм.
 
Гэтэл Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нь “Хаан даатгал” ХХК-тай 2015.01.26-ны өдрийн № ХА15018/06 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулан өөрийн харъяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын/-ын үйлчилгээний хураамж /1500 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч, “Хаан даатгал” ХХК-д шилжүүлж байсан зөрчил илэрсэн.
 
Тус хууль бус гэрээний улмаас Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь харъяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хариуцдаг 90419 өрхөөс 2015 оны байдлаар 44854 өрхтэй бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулаагүй бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд 269.1 сая төгрөгийн хууль бус орлого олж, хэрэглэгчдэд хохирол учруулсан үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байна.
           
Түүнээс гадна Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын өөрийнх нь эрхлэн гаргадаг www.osnaaug.ub.gov.mn сайтад 2013.4.6-7 өдрүүдэд харъяа системийн байгууллагуудын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд “Хаан даатгал” ХХК-ийн удирдлага хүрэлцэн очиж, хоёр байгууллага хамтран ажиллах болсоныг уламжлан шагнал, урамшуулал өгсөн талаархи мэдээлэл гарсан юм. Энэ баримт нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудыг дээрх хууль зөрчсөн үйл ажиллагааг 2013 оноос эхлэн хамтран хэрэгжүүлж, нэг ашиг сонирхолтой байсан болохыг илэрхийлж байна.
 
            Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт тухайн зөрчлийг арилгах талаар ШӨХТГ-ын улсын байцаагч албан шаардлага хүргүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тодорхой ажил зохион байгуулахгүй байгаа юм. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдэд онц их хэмжээний хохирол учруулсан Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавт хариуцлага тооцуулах, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах асуудлыг түүнийг томилсон албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсэн боловч мөн тодорхой ажил зохион байгуулахгүй байна.
 
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дараагийн шатны арга  хэмжээг авч, хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. Үүнд:
Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 24 дүгээр зүйлийн 24.1.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д тус тус заасны дагуу Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавыг албан тушаалаа урвуулан ашиглаж иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан дээрх үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй байж болох тул шалгуулахаар холбогдох мэдээлэл, баримт материалыг Авилгатай тэмцэх газар болон Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт тус тус шилжүүлэн шалгуулахаар болжээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-06-14 05:28:44
    avilgatai te,tseh gazar ajilaa mash sain hiij bnaa iimerghvv hvmvvs tord garwal yu boloh boldooo bid songoltoo zow hiij gargahgui l baih heregtei
    122.201.31.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-27 04:29:58
    Манайхаас бүр 2 даатгал авч байсан билээ. Нэг нь 1000 нөгөө нь 1500 . Би бүр баахан хэл ам хийж байж арайхийж нэгийг нь хасуулсан даа. Нөгөөг нь хасахгүй авсаар...
    202.126.91.201
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ 2015-05-26 13:23:22
    АТГ АЖИЛЛАА МАШ САЙН ХИЙХ ШИНЖТЭЙ БАЙНА АМЖИЛТ
    202.21.106.144
    Мэдэгдсэн Хариулах
  • Socking 2015-05-26 09:33:17
    usug iig shalgah heregtiei
    103.229.123.112
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-26 06:04:59
    зөв.Одоо ус,цахилгааныг шалгаасай.
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • саруул 2015-05-26 05:52:33
    Маш зүйтэй ажил болжээ. Баяр хүргэе. Айл бүрээс сар бүр 1500 төгрөгийг хууль бусаар авч ХААН даатгал компанид шилжүүлж байсан эдгээр хүмүүсийг шалгуулах нь зөв....
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах
  • zocsin 2015-05-26 05:42:14
    odoo boltol daatgal geed 1500, bas dulaanii yilcsilgee geed 11000 teg sar bur abcs baigaag anhaaraacsee!!!!
    182.160.3.110
    Мэдэгдсэн Хариулах
  • fff 2015-05-26 04:53:24
    bolj, Byambajav shorond suugaasai
    122.201.27.242
    Мэдэгдсэн Хариулах