Ж.Батзандан: Аж үйлдвэрийн цогцолбор, Шинэ яармаг төслүүдийг энэ зунаас эхэлнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт Ж.Батзандан С.Одонтуяа нарын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Өөрөөр хэлбэл хот төлөвлөлтийг шийдвэрлэх, ажилгүйдлийг шийдэх, шинэ хөдөөг байгуулах гэсэн гурван багц ажилд түшиглэсэн ажлын хэсгүүдийг байгуулж, энэ талаар сургалт, судалгаа, мэдээлэл хүргэх ажил зохион байгуулан ажиллахаар болжээ. Энэ талаар АН-ын бүлгийн хуралдаанаар ярилцаж шийдэлд хүрсэн байна.

Тэгвэл өнөөдөр ажилгүйдэл, хот байгуулалт, хөдөөгийн бодлого гэсэн гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна.

Дэд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, “Бензин, шатах тослох материалын хувьд 100 хувь гадны хараат байгаа. 150 сая тонн хүрэн нүүрсээ боловсруулах замаар дотоодын хэрэгцээгээ хангах бололцоотой. Энэ төслөө хэрэгжүүлнэ. Шинэ төмөр замын бодлого ерөнхийдөө шийдэгдэж байна. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах асуудлыг олон жил ярьж байна. АН-ын бүлэг өнөөдөр ярьж байгаад тус төслийг эхлүүлэх чиглэл рүү анхаарлаа хандуулахаар тогтлоо. Арьс ширний аж үйлдвэр, Шинэ яармаг төслүүд энэ зун эхэлнэ. Тус төслүүдээр  ажилгүйдлийг арилгах эхлэлийг тавьж,  улс орон хөгжих болно. Засгийн газартай хамтарч томоохон төслүүдээ ч мөн хөдөлгөнө” хэмээн мэдэгдлээ.
Г.Уянга
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ 2015-05-26 13:39:34
    ТА НАР ӨМНӨ ЭХЛҮҮЛЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ СОНГУУЛ ДӨХӨӨД ИРЭХЭЭР ЭХЛҮҮЛНЭ ГЭЖ ТӨРИЙН ТОЛГОЙД СУУГАА НӨХДИЙН ТҮРҮҮВЧ ТҮНТИЙГЭЭД ЛТҮМЭН ОЛОН ЯДУУРААД Л 202.21.106....