Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүлэхээр тогтов

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өчигдөр 15.00 цагт Төрийн ордны “А” танхимд болжээ.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Д.Зоригт болон холбогдох зарим яамны төрийн нарийн бичгийн дарга, албан тушаалтнууд оролцжээ.

Дэд ажлын хэсгээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалган, хууль зүйн техникт нийцүүлж, Байнгын хорооны хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтов.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.