​Хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан иргэдийг саатуулав
Замын-Үүдийн хилийн отрядын хариуцсан хэсэгт зөвшөөрөлгүй явсан иргэн Б, Г нарыг мөн хилийн зурваст зөвшөөрөлгүй явсан иргэн У,Э нарыг телекамарын хяналтаар хилчид илрүүлэн саатуулж харьяа цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөөд байна.

Баян-Өлгий аймгийн Цагааннуурын хилийн хэсэгт вольфром олборлодог Усай нэртэй газарт хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан гурван автомашинтай 10 хүнийг хилчид илрүүлэн саатуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулж буцаажээ. Харин Сэлэнгийн хилийн хэсгээр хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй ан хийх зорилгоор явж байсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэн А, О нарыг хилийн манаа илрүүлэн саатуулаад байгаа юм. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ 2015-05-26 13:41:16
    ТӨРИЙН ТОЛГОЙД СУУГАА НӨХДИЙН ТҮРҮҮВЧ ТҮНТИЙГЭЭД ЛТҮМЭН ОЛОН ЯДУУРААД Л 202.21.106.144