Германы тал албан ёсоор эсэргүүцэл илэрхийлэв
ХБНГУ-ын намын гишүүн, Германы Бундестагийн гишүүн, Канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг “Христийн ардчилсан холбоо” намын гадаад харилцаа хариуцсан шинжээч Карл-Георг Велльманыг Орост урилгаар ирэхэд нь хилээр нэвтрүүлэлгүй буцаан явуулсан хэрэг ихээхэн дуулиан тарьж байна. Вельман нь Украйн ба Германы парламентын бүлгийн тэргүүн юм байна. Тэрээр өөрийг нь Оросын хилээр нэвтрүүлэлгүй “хөөсөнд” ихэд цочирдон “Иймэрхүү үйлдэл юунаас үүдэлтэйг би ойлгож бас тайлбарлаж чадахгүй байна” гэжээ.
 
Вельман нь Украйны ирээдүйн талаар чухал уулзалт хийхийн тулд хангалттай өндөр түвшний хүмүүсийн урилгаар Москвад хүрэлцэн ирээд  ийнхүү хөөгдсөн аж. Тэрээр чухал уулзалтад Оросын талын хүмүүсийг заавал оролцуулах бодолтой байсан гэдгээ онцлов. Ийм нөлөө бүхий улстөрчийг тодорхой шалтгаан заалгүйгээр хил нэвтрүүлэлгүй нутаг буцаасан төдийгүй, 2019 он хүртэл Орост ирэхийг хориглосон явдалд Германы Гадаад хэргийн яамнаас Оросын талд албан ёсоор эсэргүүцэл илэрхийллээ. Германы ГХЯ-ны төлөөлөгч Оросын талын үйлдлийг “байж боломгүй, хүлээн зөвшөөрч үл болох зүйл” гэж тодорхойлсон байна. Улмаар тун удалгүй Германы улстөрчийг Орост нэвтрэх эрхийг эргэн сэргээнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
Эх сурвалж: “Deutsche welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • medeej 2015-05-26 12:04:09
    Hohi ni. Hoohdog ni zuv. Oorsdoo busdad horig tavina, tegeed oorsdoo duraaraa baih yum gene.
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-26 04:10:14
    Phohoho. Adikhan sh dee!
    122.201.24.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-26 04:05:53
    Адилдаа адил годилдоо годил болсийн бишүү
    150.129.143.229
    Мэдэгдсэн Хариулах
  • БББББББББББ 2015-05-26 02:56:16
    ӨӨРСДӨӨ ОРОСЫН ХАМАГ ТОМЧУУДЫН ДАНС ХАРИЛЦАХЫН ХААЖ ХИЛ ДАВАХ ЭРХГҮЙ БОЛГОЧИХООД ӨӨРСДӨӨ ОРНО ГЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ . ХӨӨ ХӨӨ ХӨӨГӨӨД ГАРГА . АДИЛХАН БОЛ АДИЛХАН ...
    103.9.90.195
    Мэдэгдсэн Хариулах