Д.Тэрбишдагва: Хэлэлцээрийг гадаадад очоод чимээгүйхэн зурчихдаг байдлаа зогсоох хэрэгтэй
МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн уур амьсгал ерөнхийдөө орчихлоо. Тэгэхээр өнгөрсөн сонгуулийн алдаа оноогоо бүхий л намууд дүгнэж ирэх жилийн сонгуулийн бэлтгэлээ базааж байгаа байх. Таны хувьд өнгөрсөн 2012 оны сонгуулийг хэрхэн дүгнэдэг вэ?

-2012 оны сонгуулийг Үндсэн хууль зөрсөн сонгууль болсон гэж дүгнэдэг. Учир нь  Үндсэн хуульд Ард түмнээсээ сонгогдоно гээд маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гэтэл МАНАН-гийн Засгийн газар  байгуулагдаж, хүчээр ч юм уу, үнэхээр МАНАН будандаа төөрчихсөн юм уу, санаатай ч тэгсэн юм уу, хууль гаргаад 28 хүнийг намын шууд нэрсийг жагсаалтаар буюу  квотоор гаргаж ирсэн. Хүнсний талон, квот гэж байдаг даа яг түүн шиг.
 Өөрөөр хэлбэл, тухайн хүн намдаа ямар тус хүргэв, ямар хандив өгсөн, намынхаа дарга нарт хэрхэн долигоносон гэдгээр үнэлж тэрхүү хүмүүсийг нэр дэвшүүлсэн гэж ойлгогдож болно.

Тэгэхээр 2012 оны сонгуулийн үеэр миний бие МАХН-ын дэд даргын хувьд бүх намуудын удирдлагуудыг “үндсэн хууль зөрсөн сонгууль болох нь, үүнтэй цааш явах нь тодорхой болчихсон учир улс төрийн лидерүүд, улс төрийн намын удирдлагууд Ерөнхий нарын бичгийн дарга нар нь тойрогт нэр дэвшээч гэж, би намын дэд даргын хувьд уриалж байна” гэсэн уриалга хүртэл гаргасан. Гэтэл манай намаас бусад нь намын дарга, ерөнхий нарын бичгийн дарга нар тойргоос нэр дэвшихгүй намын жагсаалтад орж УИХ-д сонгогдсон. Тэгэхээр өнгөрсөн 2012 оны сонгууль бол үндсэн хууль зөрчсөн сонгууль болсон.

-Одоо Сонгуулийн тухай хууль ид яригдаж байна. Танай намын хувьд ирэх жилийн сонгуулиа ямар тогтолцоогоор явуулбал “шударга” хэмээн харж байна вэ?

-МАХН-ын байр суурь тов тодорхой. 2016 оны сонгуульд нэр дэвшигчид ард түмнээсээ сонгогдох ёстой. Ард түмнээсээ сонгогдохын тулд  76 мажоритар системтэй байж болно. Эсвэл нам болгон 76 хүртэл хүний нэрсийг гаргаад ард түмнээсээ УИХ-д ямар хүмүүс байхыг шууд сонгуулдаг санал асуулга явуулъя гэдэг байр суурьтай байгаа. Хэрэв нэг тойрогт нэг нэр гаргаад явахад зарим газар хүмүүсийн нэрс 76 хүрч чадахгүй байж болно. Зарим газар 60, 50 зарим нь 20 хүнийг гаргах байх. Хамгийн гол нь нэрсийн жагсаалтаа  гаргаад тэдгээр нэр дэвшигчдээс  хэнийг нь 76-д оруулах вэ гэдгээ ард түмэн л шийдэх ёстой. Энэ системээр явуулбал, ард түмэн улс орны төлөө үгээ хэлдэг, улс орны төлөө гэсэн хүмүүсийг л ард түмэн сонгоно шүү дээ. Ард түмэн бол ухаантай. Яг эх орондоо ямар ажил бүтээв, ямар бүтээн байгуулалт хийв, улс орны хэмжээнд хичнээн зөв шийдвэр гаргав гэдгийг ард түмэн өнөөдөр ялгаж салгаж чадна.

Ингэснээр олигарх системээс сална. Олон жилийн МАНАН арилж, манан будан дунд улсаа буруу зөрүү явуулдаг, хуйвалдаанаар явуулдаг, хулгайн аргаар явуулдаг хүмүүс үгүй болж, мөнгө төгрөг тараадаг гэх мэт янз янзын аргаар гарч ирдэг хүмүүсийг ард түмэн ялгаж салгана. Энэ нь өөрөө үндсэн хуулийн зарчим. Иймээс үндсэн хуулийн зарчмын хүрээнд сонгууль явуулах саналыг бид дэмжиж байгаа. Тэгэхгүй бол үндсэн хууль зөрчин  намын нэрээр сонгуульд орж болохгүй. Яадаг ч байсан ард түмний саналыг авсан байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна
.
-Тэгэхээр та УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан Ард нийтийн санал асуулга явуулах тухай  асуудлыг дэмжиж байна гэсэн үг үү?

-Сонгуулийн тогтолцоо, системийн асуудал дээр Ард нийтийнхээ саналыг сонссон нь дээр шүү дээ.

-Нэг хэсэг чимээгүй байсан Тавантолгой, Оюутолгойн асуудал хүчтэй “босож” ирлээ. Анхаарлын төвд байна. Үүнийг зарим хүмүүс сонгууль дөхсөнтэй холбон тайлбарлаж байна?

-Ер нь сонгуулийг мөнгөөр хийдэггүй. Ерөнхийдөө ард түмэн нь шийдвэр гаргаж ялгаж салгадаг. 2012 оны сонгуулийн өмнө АН, МАН-ын хамтарсан Засгийн газар Тавантолгойн асуудлыг шийдэж байна гээд 1072 хувьцаа тараана, заримд нь урьдчилаад мөнгө төгрөгийг нь хүртэл өгсөн асуудал гарсан шүү дээ.

Одоо бас л 2016 оны сонгууль болохоос нэг жилийн өмнө дахиад л энэ асуудал гарч ирж байна. Оюутолгой, Тавантолгойн асуудал маш чухал асуудал. Үүнийг цааш явуулах нь зөв. Гэхдээ яаж явуулах вэ гэдгэгт маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй.

Учир нь эдгээр ордыг ашиглаж, цааш  явуулахдаа ард түмэнд ач тустай, үр өгөөжтэй, хамтрагчдаа ч ашигтай байх гэсэн байр сууринаас л явуулах хэрэгтэй, өөрөө хэлбэл талууд харилцан ашигтай байх ёстой. Түүнээс бус ямар нэг аргаар хоёр нам нийлж бүдгэрүүлж байгаад л сонгууль дөхөхөөр гаргаж ирдэг хэрэгсэл,  оролдлого байж болохгүй.

-“Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд эргэлзээтэй олон зүйл байна, нэрнээсээ авахуулаад л. Шударга ёс эвслийн бүлгийн хувьд энэ асуудал дээр байр сууриа нэгтгэсэн үү?

-Оюутолгойн асуудлыг харж байхад АН, МАН-ын аль аль нь энэ Дубайн гэрээг дэмжих хандлагатай байна.  Нэрийн хувьд ч асуудалтай байгаа болохоор Дубайн гэрээ гэе. Дубайн гэрээг төлөвлөгөө гэх үү, гэрээ гэх үү хэлэлцээр гэх үү ойлгомжгүй болчихоод байна. Нэг үгээр, гарын үсэг зурснаараа Олон улсын арбитрын шүүхэд  хандаж болно гэж байгаа ч төлөвлөгөө гэж харвал боломжгүй мэт.

Үүнээс гадна ийм чухал гэрээг Дубайд очиж үзэглэдэг нь ямар учиртай юм. Яагаад заавал Дубайг сонгов. Миний бодлоор Австрали, Англи гээд улсууд байна. Тэнд очиж болох л байсан.
Нөгөө талаасаа Монголын Оюутолгойн ордын тухай ярьж байгаа юм чинь гэрээг Монголын газар нутаг дээр л хийх ёстой байсан.

Гэтэл манайхан гэрээ зурахаараа төрийн гурван өндөрлөг нь цуг суучихсан, эсвэл төрийн гурван сайд нь гарын үсэг зурдаг. Тэрэнд нь орсон эрхтэн мэдэлтэнгүүд нь баярлаж уйлаад л . Уйлуулахгүй гэж гарын үсэг зураад байгаа юм уу, бүү мэд. Эсвэл Ерөнхий сайд нь захирамж гаргаад гадаадад очоод чухал гэрээнд зүгээр нэг компанийн захирлаар гарын үсэг зуруулчихдаг. Ийм юм байж болохгүй ээ. Үүнийг ялгаж салгаж харах ёстой.
Өнөөдөр сонгуулийн өмнөх жил мөнгө төгрөгтэй холбоотой хууль зөрчсөн зүйл явуулж болохгүй. Үндсэн хуулиа дагах ёстой. Сонгууль дөхөөд ирэхээр л  хуулиа зөрчөөд л гадны улсад очоод мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд  гэрээ зурчихдаг энэ байдлаас харахад сонгуулийн зарчим маань зөв байдлаар явахгүй байна уу л гэж харагдаж байна.

-Тэгэхээр таныхаар энэ гэрээг хэн үзэглэх ёстой байсан бэ?

-Хамгийн эхлээд энэ гэрээ юу, хэлэлцээр үү, төлөвлөгөө юу гэдгээ тодорхой болгох ёстой. Хоёрдугаарт,  ийм том гэрээ хэлэлцээрийг эсвэл бөөн сүр дуулиан болж монголд зурдаг, эсвэл гадаадад очоод чимээгүйхэн зурчихдаг байдлаа зогсоох хэрэгтэй.
Тэгэхээр Ерөнхий сайдыг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс ямар ажлаар гадагшаа явж байгааг  ч мэдээгүй. Бид мэдээгүй байна гэдэг маань энэ асуудалд ерөнхий сайдын зүгээс туйлын хариуцлагагүй хандаж байгааг л харуулж байна.

Бид С.Ганбаатар гишүүний тараасан гэрээг л үзэж байна. Хамгийн гол нь ямаршуу түвшингийн гэрээ хэлэлцээрт хэн гэдэг хүн зурах вэ гэдгийг бид урьдчилж тэр мэдээллийг авсны үндсэн дээр шийдэгдэж, гэрээ зурагдах ёстой л доо. Гэтэл бид гэрээ зурагдсаны дараа л мэдлээ.

- Шинэчлэлийн Засгийн газрын үед, Сангийн сайд Ч.Улаан сайд,  Д. Тэрбишдагва сайд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг гээд  гурван сайд нарын ажлын хэсгийнхэн Оюутолгойн зардлын хэтрэлт гээд 2,1 тэрбум долларыг буюу Монголчуудад хэзээ ч орж ирээгүй энэ мөнгийг зардал гээд Оюутолгой “луйвардахаар” бичсэн байна” хэмээн С.Ганбаатар гишүүн мэдэгдсэн. Энэ ямар учиртай вэ?

- Шинэчлэлийн засгийн газрын үед Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг бид гурав хамтарсан Ажлын хэсэг байгуулаад Оюутолгойн үйл ажиллагаатай танилцах, тодорхой шаардлага  тавих, буруу зөрүүг тодруулах хамтарсан тушаал гаргаж шалгалт  хийсэн. Тэгэхээр хоёр тэрбум орчим долларын зөрчил илэрсэн. Гэтэл энэ гэрээнд зөрчлийг хэрхэн шийдсэн гэдэг дээр тодорхой хариулт өгч чадахгүй байна.
Тэгэхээр өнөөдөр Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаан дээр дуудаж, уриад мэдээлэл авахаар болсон.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал сөхөгдөхөд З.Энхболд дарга УИХ-аар хэлэлцэхийг шаардаж байж, одоо ажлын хэсэг гаргаад явж байгаа. Үүнтэй адилаар Дубайн гэрээг үзэглэхээс өмнө УИХ-аар оруулах ёстой байсан уу?

-Ийм том гэрээнд гарын үсэг зурж байгаа тохиолдолд дор хаяж УИХ дахь намын бүлгүүддээ мэдээлэл өгч, мэдэгдэх ёстой. Ингээд санал бодлоо солилцох ёстой. Тэгсний дараа бүлгүүд энэ тухай бүлэгтээ ярилцах уу, УИХ дээр ярих уу, Засгийн газрын түвшинд шийдэх үү гэдэг нь дараагийн асуудал байх ёстой байсан.

-Одоо бол гэрээ зурагдчихсан. Тэгэхээр иргэд энэ гэрээ Монголд ямар ашигтай байх бол гэдгийг л харж байна. Таны хувьд?

-Ямар ашиг өгөхийг тэр гарын үсэг зурсан хүмүүсээс л асуух ёстой. Дахиад хэлье. Оюутолгойн гэрээг цааш явуулах ёстой юу гэвэл явуулах ёстой. Зөвхөн  өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн   хүрээнд урьд нь гаргасан зөрчлөө хэрхэн зассан болон цаашид Монгол улсад ямар ашигтай байгаагаар нь үр ашгийг тооцох ёстой. Ерөнхий сайдын хэлж буйгаар ашигтай юм шиг л яриад байгаа. Гэхдээ манайх энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурахын тулд ямар ямар буулт хийсэн бэ гэдгийг тодорхой болгож, тоо баримтан дээр тулгуурлаж  ярих ёстой. Тэгэхээр маргаашийн Ерөнхий сайдын уулзалтан дээр тодорхой тоонууд авах байх гэж бодож байна. Гэрээ хийгдсэн нөхцөл байдлыг харж байхад эхний удаа ТЭЗҮ батлагдсан гэж байгаа. Тэгвэл батлагдсан далд уурхайн ТЭЗҮ-гээр 1,5 тэрбум ам долларын гэрээ хийгдсэн байгаа. Гэтэл дахиад 4,7 тэрбум гарч ирсэн. Энэ ямар учиртай тоо вэ.  Эхний батлагдсан ТЭЗҮ зөв юм уу, буруу юм уу.

ТЭЗҮ батлагдаагүй байхад С.Баяр гэдэг Ерөнхий сайд орж ирээд л үүнийг явуулчихсан шүү дээ. Дараа нь ТЭЗҮ англи хэл дээр байна, байхгүй гэсээр байгаад л зурсан. Гэтэл далд уурхайн гээд дахиж ТЭЗҮ хийх гээд байгаа юм уу, ойлгомжгүй маш олон асуулт байна. Үүнийг бид сонирхож байна.  УИХ-ын гишүүд ч сонирхож байна. Буруу зөрүү ойлголт байвал залруулмаар байна. Энэ гэрээ Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөхгүй бол энэ гэрээг бид яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй.

-Хамгийн сүүлийн асуулт. Сонгуулийн тухай хууль энэ хаврын чуулганаар амжиж хэлэлцэгдэх болов уу?

-Амжих ёстой. Нийт иргэдийн хүсэж байгаа зүйл бол сонгуулийн тухай хууль болон намуудын тухай гэх мэт чухал хуулиудаа яаравчлан хэлэлцээсэй гэсэн хүсэл. Зургаадугаар сарын 20-оос өмнө энэ хуулиудыг батлах ёстой. Бас л баяр наадам гээд бүхнийг хойшлуулдаг, цалгарддаг байдлаа давтмааргүй байна. Эсвэл баяр наадам дөхөхөөр маш сайн судалж байж батлах ёстой хуулиудыг цаг хугацаанд тулган шөнө орой хуралдаж баталдаг. Ийм байдал гаргамааргүй байна.  
Г.Уянга
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-05-27 02:18:19
    Mongoliin ard tumen mini dee oyu tolgoi tavan tolgoi ajillah yostoi hudluh heregtei bn Getel ene deer bgaa humuus zuvhun amin huvidaa ashig hurteed Mongolchuud ...
  • Да 2015-05-27 01:42:03
    Баярцогтын аав чинь Сүхбаатартаа алдартай цэвэр хятадын хүүхэд юм шүү дээ.Энийг яагаад ярьдаггүй,хэлцдэггүй байна аа.
  • olloo 2015-05-27 00:43:20
    Ekh orniig chini ar uvruur chini khuivaldaj baigaad zarchikhaj bna.
  • irgen 2015-05-26 23:42:02
    ih hyrliin gishyydnch medeegyi baihad gadaadad semeerhen ochood nyyts gereend gariin yseg zyrchihaad ireed heev neg ichihchgyi suuj baidag neg bol melinhoilog n...
  • зочин 2015-05-26 15:48:16
    сай мантуу эа орон худалдчихлаа яаж цээрлүүлэх ТӨЛӨВЛӨГӨӨГ ард түмэнд өгвөл ОЛНЫ ӨМНӨ ДҮҮЖИЛ ман мөнгөнд нугасгүй юмаа БА ЦО САЙХАНХУЯГ нараар утсан хүүхэлдэй х...
  • ДАГвабиштэрээ 2015-05-26 14:12:42
    Хямд популизм хиийхээ боль
  • Naraa 2015-05-26 10:46:49
    Itgeed Eronxii saidaar tavisan yum bol ene gereen deer zurax xeregtei. 76 udaa 76 xunees asuuj, tedniig nairch ajil xiine gej yu baixav dee. Ulsaa bodson ajil!
  • Хаана сургууль төгссөн хүн бэ? 2015-05-26 08:00:58
    Аливаа гэрээ хэлэлцээрийг заавал бүгдийг Монголд зурна гэсэн хууль байхгүй, манайхан гадаадад айлчлах үеэр улс хоорондын хэлэлцээрт гарын зурж л байдаг шдээ!!! ...
  • zochin 2015-05-26 07:13:00
    saxariin uvchtee zunug uvgun.ene xun naidvargui tolgoin muudsan
  • Bayanzurhiinhen 2015-05-26 06:48:44
    Saihanalag huu ichih nuurtei l yum bol bidniig interneted holboj uguusei
  • Баяржаргал 2015-05-26 06:44:40
    Тэрбишдагвын сайд байхдаа сангийн яамтай, уул уурхайн яамтай хамтран Оюу Толгойд хийсэн шалгалтын дүнг өнөөдрийг хүртэл яагаад ард түмэнд мэдээлэхгүй байна вэ?
  • 9999 2015-05-26 05:35:05
    Taniig demjdeg ta bol hun chanartai shudraga hun gedgee Enkhbayar gua hezuu ued haruulsan. Tani shig erchuud manai uls tord olon baigaasai.
  • zochin 2015-05-26 05:20:51
    TBD zuv khelsen baina. Medeej Oyu Tolgoi khudlukh yostoi gekhdee baigaa bayalgaa mash khimdkhan gandiikhand achuulj bolokhgui shdee.
  • zochin 2015-05-26 04:23:41
    gadaadad zurahgui bol end zuruulahgui ni oilgomjtoi shd. Saihanbileg zorigtoi ajluudiig hiideg shu.
  • Huga 2015-05-26 03:59:58
    Odoo jagsaaltand neree bichiuleh bolohoor nogoon gereleer garna
  • уншигч 2015-05-26 03:14:56
    Энэ нөхөр дөнгөж 60 хүрээд ийм зөнөг болох гэж харамсалтай.