Голомт банкны зээлжих зэрэглэлийг МOODY’S агентлаг “B2” болгож тогтоов
 2015 оны 5 сарын 20-нд олон улсын “Mүүдийс Инвестор Сервис” (Moody’s) агентлаг Голомт банкны дотоод валютаар  татан төвлөрүүлсэн урт хугацаат хөрөнгийг “B2”, гадаад валютаар татан төвлөрүүлсэн урт хугацаат хөрөнгийг “В3” болгон тогтоож, урт болон богино хугацаат зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В2” гэж тус тус үнэлсэн байна. Зээлжих зэрэглэлийн хэтийн төлвийг “Moody’s” агентлаг “сөрөг” гэж тодорхойлсон нь ирэх 12 сарын хугацаанд Монголын эдийн засгийн орчин банкуудын хувьд өндөр шалгуур тавьсан хэвээр байх болно гэсэн дүгнэлттэйгээ  холбон тайлбарлажээ.
 
Голомт банкны зээлжих үнэлгээг бууруулан тогтоож байгаа нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг 2014 оны 1-р сард (B2, “Сөрөг”) бууруулсантай холбоотой гэж тус үнэлгээний байгууллага мэдээлж байна. Ингэснээр Голомт банкны зээлжих зэрэглэл нь “В2” буюу Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд байгаа юм.
 
Тус үнэлгээний байгууллагаас 2014 оны эцэст Голомт банкийг Монголын бусад арилжааны банкуудаас өөрийн хөрөнгийн хэмжээгээрээ хамгийн өндөр, харилцагчаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүрээнд бусад банкуудаас өрсөлдөхүйц хэмжээнд буюу нийт эх үүсвэрийн 69%-ийг хадгаламжийн эх үүсвэрээр бүрдүүлсэн  байгааг онцолсон байна. Энэ нь активын хэмжээгээрээ эхний гуравт ордог Голомт банкны хувьд амжилттай франчайзинг бодлогынх нь үр дүн байсан гэдгийг тайландаа дурьджээ.  
Бусдад түгээх
  • gplus