Гачууртын иргэд газраа хууль бусаар булаалгасан асуудлаар мэдээлэл хийв
Гачуурт буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэд хэвлэлийнхэнд хандлаа. Тэд дүүргийн Засаг дарга асан Э.Мөнх-Очир, Б.Батзориг нар нь газрын хууль бус наймаа хийж байгаа талаар болон газар олгох ажлын хэсгийн Б.Янжинлхам гэх бүсгүй иргэдээс авсан кадастрын 50.000 төгрөгийг хувьдаа авсан талаар мэдээлэв.

Мөн 2011 оны Засаг даргын захирамжаар “Гачууртад анх хашаа барьж амьдарч байсан айл өрхөд 700 мкв газар өгнө” гэж байсан боловч ихэнх айл өрхүүдэд 600 мкв газар өгсөн. Харин Б.Янжинлхам өөрийн танил талдаа 700 мкв газар олгосон. Мөн газар эзэмших өргөдлөө өгч, кадастрын мөнгөө дансанд нь хийсэн иргэдийг “захирамжинд нэр чинь ороогүй байна” гэсэн мөртлөө нэг газар дээр огт амьдардаггүй хүмүүст захирамж гаргаж өгсөн.

Одоогоор 200 гаруй иргэд нэгдэж, БЗД-ийн хуучин удирдлагууд болон Б.Янжинлхамыг иргэдийн шүүхэд өгөөд байгаа аж. Мөн энэ хууль бус үйлдлийг зогсоож өгөх хүсэлтээ хотын дарга Э.Бат-үүлд хүргүүлсэн талаар мэдээллээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocnin  2015-05-26 02:21:43
    ter BATZORIG CNIN ULAAN DEREMCNIN BNA LEE BID GAZAR AWAAAD KADASTR HIILGEED BYX YUM BOLJ BTAL ENE NOHOR BOLOXGYI GEED DEEREMDEED AWSAN MONGOLD BSAN BOL ENE HURA...