Аж ахуйн нэгжүүдийн тохижилтыг 14 хоног тутам шалгана
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзолт уралдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд байгуулагдсан 51 ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдийн цэвэрлэгээ тохижилтод  хяналт тавьж эхэллээ. Эхний ээлжинд аж ахуйн нэгжүүдэд тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээгээ сайжруулах хугацаат үүрэг өгч,  хэрэгжилтийг 14 хоног тутам шалгаж тохижилтыг нь үнэлсэн наалт нааж байгаа юм. Эхний ээлжийн хангалттай гэсэн үнэлгээ бүхий наалтыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны “Туул” сууц өмчлөгчдийн холбоо, Баянгол дүүргийн 12 дугаар хороо авав. Тус газрууд тохижилтоо сайжруулж өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж иргэдтэйгээ хамтран ногоон байгууламжаа нэмэгдүүлэн орчноо тохижуулж байна.
 
Хангалттай гэсэн үнэлгээ бүхий наалт нь Баярлалаа гэсэн бичигтэй инээмсэглэж буй хүний дүрс бүхий тохижилт сайтай цэмцгэр байгууллага гэсэн тодотголтой юм.
Харин Хан-Уул дүүргийн Хаан банкны Жаргалан салбар гадна орчноо цэвэрлээгүй, үүдний довжооны наалт  нь ховхорсон, байшингийн нь эргэн тойрон угаагаагүй, бэлэн мөнгөний машины гадна дотор тал үзэмжгүй, шаардлага тавьсан ажлын хэсгийнхэнийг эсэргүүцэж зохисгүй авир гаргасан тул хангалтгүй үнэлгээ авсан. Хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүдэд “гахай”-ны дүрс бүхий тохижилт муутай бохир байгууллага гэсэн наалт наасан. Мөн Хан - Уул дүүргийн 2 дугаар хороо “Цайны зам трейд”-ын дэлгүүр, караоке, ресторан цэвэрлэгээ муутай байсан тул хангалтгүй гэсэн үнэлгээ авлаа. Хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүд орчноо цэвэрлэж гаргасан зөрчлөө арилгасан тохиолдолд  хангалттай гэсэн үнэлгээ авах боломжтой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.