Оюутолгойн 11 тэрбум долларын 34 хувь нь Монголын өр
Оюутолгойгоор Монголчууд амьсгалж байгаа энэ өдрүүдэд Оюутолгойн эргэн тойронд үүсээд байгаа хамгийн сүүлийн үнэн бодит мэдээллийг дамжуулах үүргийг сэтгүүлчид үүрэх учиртай. Үнэн бодит мэдээллийг, аль нэг талын эрх ашигг үйлчлэхгүйгээр олон нийтэд хүргэх нь бидний үүрэг. Тийм л үүргийн үүднээс энүүхнийг тэрлэж сууна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хийгдсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөний талаар гадны хөрөнгө оруулагчид болон УИХ дахь нэр бүхий гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсээр байгаа. “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой’’    компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар “Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жак нартай үзэглэсэн саяын баримтыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой далд уурхайн санхүүжилтийг шийдэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан” гэсэн ч сая гарын үсэг зурсан баримт бол төлөвлөгөө биш гэдгийг УИХ-ын зарим гишүүд илэрхийлж эхлээд байгаа.

Бодит байдал дээр сая Ерөнхий сайдын байлцсан ёслол бол 2009 онд гарын үсэг зурсан Оюутолгойн гэрээнд хавсралт байдлаар зохицуулаад, хамгийн гол нь 2009 онд баталгаажуулсан гэрээний заалтууд дээр өөрчлөлт оруулсанд байгаа гэнэ. Үндсэндээ сая үзэглэсэн төлөвлөгөө бол 2009 онд үзэглэсэн Оюутолгойн гэрээнд хавсралт байдлаар хийгдсэн гэрээ гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд ярьж эхлээд байгаа.

Тэдний тайлбарлаж байгаагаар Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-ийг батлаад ашиг орлого, зардлаа тооцсоны дараа стратегийн төлөвлөгөө батлах ёстой. Гэтэл сая Ч.Сайханбилэг бол зүгээр л нэг хэлцэлд оролцчихоод ирж. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмиратаас ирснийхээ дараа “Миний байлцсан Оюутолгойн далд уурхайн бүтээн    байгуулалтын төлөвлөгөөний талаарх хэлцэл нь Арбитрт маргаан үүсэхэд хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг” гэсэн. Гэтэл жирийн ажлын төлөвлөгөө яагаад ч Арбитрт явдаггүй, тийм ч шат дамжлага байдаггүйг санхүүгийн зах зээл хөгжсөн энэ үед наад захын санхүүгийн оюутан лекцээрээ сонсчихсон байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж эхлээд байна.

2009 онд гарын үсэг зурагдсан Оюутолгойн үндсэн гэрээний хавсралт гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс дамнан нисч оролцчихоод ирж. Энэ бол нэгэнт болоод өнгөрсөн асуудал. Одоо тэгвэл энэ гэрээ, “төлөвлөгөө” Монголчууд бидэнд юу өгөх вэ. Оюутолгойн гэрээний талаар эсрэг байр сурьтай байгаа гишүүд юу гэхийг нь эхлээд сонсоё.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү “Рио Тинто Оюутолгойн баялгийг ухаж, зөөгөөд дуусгахад Монголын говьд хоосон нүх, харин Засгийн газарт нь хэдэн тэрбум ам.долларын өр л үлдэнэ. Учир нь одоогоор Оюутолгойн бүтээн  байгуулалтад оруулсан болон оруулахаар болоод байгаа гэх 11 тэрбум ам. долларын 34 хувь нь Монголын Засгийн газрын өр. Гэтэл Оюутолгойн бүтээн байгуулалтад зарцуулсан гээд байгаа анхны хөрөнгө оруулалтаас 2.1 тэрбум ам. доллар зүгээр л цаасан дээрх хоосон тоо, хэтрүүлэн бичсэн зохиомол тоо гэдгийг Сангийн яамны шалгалтаар илэрч, нэгэнт тогтоогдсон баримт” гэдгийг УИХ-ын байнгын хороон даргын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тодруулах зүйл их байгаа. Тухайлбал төлөвлөгөөний 4.4    заалтад “Сангийн яам Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажуулна” гэсэн нь 2.1 тэрбум долларын хэтрэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Сангийн сайд энэ асуудлыг сайтар судлах хэрэгтэй. Оюутолгой хөдөлж эхэлснээс хойш Монгол Улсын эдийн засаг маш хурдан хөгжиж байгаа. Жилд 7.8 хувийн өсөлттэй. Гэхдээ бид яагаад хямраад байна вэ. Учир нь Оюутолгой нийт борлуулалтынхаа таван хувийг л татварт төлдөг. Гэтэл одоо дахиад зургаан тэрбум ам.долларын зээл авлаа. Энэ мөнгөний хоёр тэрбум ам.долларыг нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах бол үлдсэн дөрвөн тэрбумаар нь хөрөнгө оруулагч компани өөрийнхөө зээлийг төлөхөд зарцуулна. Ингээд хөрөнгө оруулагч өөрийн өрийг төлсөн мөнгөө Оюутолгойд үүрүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Далд уурхайн төлөвлөгөөний
 5.5    дахь заалтад  “Далд уурхайн төслийн санхүүжилт болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогоос илүү гарсан хөрөнгөөр хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг эргэ төлнө” гэж заасан. Энэ нь хөрөнгө оруулагчийн зээлийг Оюутолгойгоос төлнө гэсэн үг. Монголын өр одоо 20 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 6.1 тэрбумыг Оюутолгойн зээл эзэлж байсан. Одоо дахин 6 тэрбум ам.доллар нэмлээ. Оюутолгой 2015 онд 3.9 их наядын борлуулалт хийнэ. Гэтэл Монголд тэрхүү борлуулалтын орлогоос таван хувийн ашиг ч үлдэхгүй гэдэг нь тодорхой болсон. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, Оюутолгойн 2010- 2014  оны санхүүгийн тайланг баталгаажуулан гарын үсэг зурсан тохиолдолд Сангийн сайд огцрох ёстой” гэв.

Харин Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг  “Миний хувьд далд уурхайн бүтээн байгуулалт явах болсонд маш их баяртай байгаа.Сэтгэл өндөр байна. Өнөөдрийн зэсийн үнэ цэнээр тооцоход монголчуудын хүртэх өгөөж 54 хувь байгаа.Өнөө маргаашдаа бол татварт төлөх 30 сая доллар орж ирнэ. Роялти татвартай холбоотой 10 сая доллар орж ирнэ. Энэ мэтээр мөнгө залгуулаад орж ирэх байх” гэсэн. Товчхондоо Рио Тинтогийн дэлхийн зах зээл дээрсээс босгосон 11 тэрбум ам долларын өр зээлээр хөдөлж байгаа Оюутолгой Монголын Засгийн газрын 34 хувийн өр дээр дөрөөлөөд ямар ч гэсэн дахин урагшилж эхлэв. Харин 20-30 жилийн дараа Монголчуудыг юу тосох, ямар ирээдүй угтахыг одоо таах боломжгүй.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hyn 2015-06-10 16:02:01
    Foock
  • ememdm 2015-06-01 23:52:41
    OR TAVIXGUIGEER YM XIIX ARGA BAINA UU
  • zochin 2015-06-01 03:49:09
    mongol uls OT-d huvi ezemshih uamar hereg baigaa yum be.ezemshssen huviin hemjeegeer hurungu oruulah huvi, ur nemegdene shuu dee.ternii orond tatvaraa sain avah...
  • zailcgaa mongolchuudaa 2015-05-27 15:56:28
    Ta nariig erguutej BH hoorond zarnaa udahgui avgai huuhdiig chin. Haruudaas for sonomol mongol
  • Zochin 2015-05-26 15:46:12
    Hmm, buhel buten uls oron baij ene tusliin ur ashgiin tsootsoog hiij chadahgui yum da. Uruvdmuur huurhii
  • Зочин 2015-05-26 11:23:39
    51%-ыг эзэмшвэл өрийн 51% нь манайд ноогдоно. Чадахгүй байж хувь эзэмшихийн оронд татвараа ваад л байж байвал дээр биш үү.
  • MGL 2015-05-26 10:48:38
    Neeree l ter olon terbumiig yag zarcuulsan bolon zarcuulah toocoog manaihan nariin hyanaj chaddagu?Ter hynaltig hiij baiga humuust 1say $ ogood l terbumig hojno...
  • зочин 2015-05-26 05:03:26
    Ажил эхлээгүй байхад элдэвийн юм яриал байхиймдаа далдыг хардаггүй л баймаар яг өнөөдөр төлж чадахгүй болсон мөнгө хэд байгаам бэ банкнаас зээл авсан өдрөө л
  • зочин 2015-05-26 04:06:50
    АН монгол орныг өрөнд орууллаа, бондын их мөнгийг Алтанхуяг үрсэн, одоо Сайханбилэг баахан өр тавьсан мөнгөө үрэн таран хийх гэж байна, 12 онд хэрэггүй сонгожээ...
  • fgdfgsfd 2015-05-26 02:08:40
    Chadahgui baij huvi ezemshij yaana vee....... hileer davj baigaa bolgond ni tatvar vaad suuj bh bidend mash ih ashigtai shuu de.
  • Буруу!!! 2015-05-26 02:03:42
    Газрын хэвлийн баялаг 100% төрийн өмч байдаг атал МУ яагаад 34% эзэмшдэг юм бэ? Ерөөс хувь эзэмших ёсгүй юм шдээ! Харин татвар, рояльти аваад л сууж байх ёстой!...