Хилийн бүс нутаг түймэртэй байна
Манай улсын хилийн хэсэгт түймэр ассан хэвээр байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн хэсгээр ОХУ-ын талаас тавдугаар сарын 23-ны өдөр хил даван орж ирсэн түймрийг хилчид орон нутгийн онцгой байдлын алба хаагчид болон ард иргэдийн хамт унтраахаар гурав дахь өдрөө ажиллаж байна.

Цагааннуур сумын газар нутагт асч буй энэ түймрийг унтраахаар Баян-Уулын хилийн отрядоос 30-аад хүний бүрэлдэхүүнтэй бүлэг морин уналгатайгаар ажиллаж байгаа аж. Харин өнгөрсөн долоо хоногийн байдлаарХөвсгөлийн отрядын хилийн хэсэгт дугаар заставаас 36 км зайд гарсан түймрийг, мөн Балбираг нэртэй газар гарсан түймрийг хилчид өөрсдийн хүчээр унтраажээ.

Харин Булган аймгийн Тэшиг сумын хилийн хэсэгт буюу Хужирын баруун гол, Хөндлөн булаг нэртэй газар гарсан түймрийн хилчид онцгой байдлын алба хаагчид болоод орон нутгийн иргэдийн хүчээр унтраагаад байна. 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТӨРИЙН БАНК 2015-05-26 02:03:08
    БОЛЬЁ ОО
  • 1958.mn 2015-05-26 00:51:50
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.130
    Мэдэгдсэн Хариулах